Топ модель О.Уянгатай хамтран “Gloria” агентлагаа үүсгэн байгуулж, тун ч амжилттай яваа загвар өмсөгч М.Наранмандахыг мэргэжлийн хүрээнийхэн нь өндрөөр үнэлдэг. Өөрийн гэсэн загварын агентлагтай болоод байгаа М.Наранмандах сүүлийн үед нүцгэн зургуудаараа олныг гайхуулж, магтаал шүүмжлэлийг хослууланхан явна.
Тэрбээр сар шинийн баярын өдрүүдээр үндэсний хувцастай зургаа цахим ертөнцөд байршуулсан хүмүүсийн цувааг дагалгүй, шинэхэн нүцгэлэлтээр эрчүүдийг алмайруулав. Сар шинийн бэлэг үү, загвар өмсөгчдийн ээлжит нүцгэн натур уу гэмээр түүний нүцгэлэлт цагаа үеэ олоогүй бололтой.