Улс төрийн сонгууль дөхөх тусам намаа шүүмжилсэн, ард түмэнд таалагдах гэсэн элдэв фракц, тэрс үзэлтнүүд нэмэгддэг. Энэ нь нэг талаас зүй ёсны хэрэг. Тэгвэл ийм үзэгдэл онцгой ажиглагдаж байгаа нэг нам бол Хөдөлмөрийн үндэсний нам юм.
Сүүлийн үед тус намын залуус С.Ганбаатар болон намын удирдлагууд руу дайрсан, шүүмжилсэн хандлага ихээр анзаарагдах боллоо. Энэ нь байгуулагдсан цагаасаа иргэдийн итгэлийг хүлээж байсан шинэ намын нэр хүндийг унагах нэг үзэгдэл боллоо гэж ойлгогдож байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар бол угаасаа ард түмэнд “хүлээн зөвшөөрөгдсөн” хүн. Тэрээр “димпомгүй” байсан ч, намгүй байсан ч Монголын ард түмэнд хүндлэлийг авч, УИХ-ын сонгогдоод явчихаар чадамжтай төрийн түшээ. Гэвч залуус намын даргаа раа оролдоод эхэлсэн нь цаанаа “өөр зорилготой” юм шиг. Шинэ намыг УИХ-д нэг суудалтай болгосон нь С.Ганбаатар л баймаар. Өөрөөр хэлбэл С.Ганбаатар бусдыг бодвол энэ намд хийсэн гавьяатай хүн гэж ойлгогддог. Үеийн үед ардын баатруудын эсрэг ханддаг үзэгдэл байсаар л ирсэн. Ганбаа бол “ардын баатар”.
Харин намын даргынхаа өөдөөс тэмцээд байгаа эдгээр залуусын үйлдэл, улс төрд тодорсон лидер, манлайлагчийг муулж, унагаж “оноо авдаг” пиарын нэг хэлбэр юм уу гэж харагдаад байгаа юм.
Энэ бол С.Ганбаатарыг муухай харагдуулах гэхээсээ ХҮН-г муухай харагдуулсан үйлдэл боллоо гэж дүгнэж болохоор. Тиймээс дотроо хэмлэлдэж байгаад эвлэлдэн нэгдвэл явбал дээр биш үү. Эцэст нь эдгээр залууст хэлэхэд та нар оноо авах гээд нэр хүндээ бүр унагаж, бусдын хоол болоод байна шүү дээ. Больчихвол яасан юм бэ.
А.Тамир