Түлш авах мөнгөөрөө түрээсээ хийгээд амьдар даа

орон сууц 222Манай улсын бүтээн байгуулалтын голлох салбар болох Барилга хот байгуулалтын яамнаас энэ жил түрээсийн байрны хэмээх нэгэн том хөтөлбөр хэрэгжүүлэж байгаа.  Өнөөдрийн нийгэм эдийн засгийн болон хот төлөвлөлтийн байдал, иргэдийн амьжиргаа, суурьшил зэргээс улбаалсан уршигт ярианы сэдэв нь хотын утаа, ус хөрсний бохирдол, замын түгжрэл, гэмт хэргийн өсөлт, дэд бүтцийн хүрэлцээгүй байдал зэрэг юм. Улс оронд маань  тулгамдаад буй дээрх асуудлуудын гол зангилаа нь 80 гаруй мянган гэр хороололыг нүүлгэн шилжүүлэх өөрөөр хэлбэл орон сууцжуулах хэрэгтэй байгаа гэдгийг дээр дооргүй л хийж биш хэлж ирсэн. Тэгвэл эдгээр асуудлуудыг тайлах гол зангилаа нь түрээсийн байр хэмээн хөгжсөн улс орны туршлагаас олж харсан салбарын сайд хэлж байна. Учир нь айл өрх бүр өөрийн гэсэн байртай болоход манай иргэдийн амьжиргааны түвшин доогуур, улсын эдийн засаг хүнд буйгаас харж болох юм. Тэрээр Азийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харсан зүйлээ эх орныхоо хөрсөнд буулгах гэж үзэж байгаа нь сайшаалтай. Хэлж биш хийх гэж үзэж байна шүү дээ. Манайханы нэг сул тал нь гадагшаа туршлага солилцох гэж явчихаад харсан сурсан зүйлгүй мэт болохгүй бүтэхгүй зүйл ярьж суудаг. Харин айл бүр өрхийн орлогын түвшингээс хамааралгүйгээр нүүрс түлэхгүй орон сууцанд амьдрах нөхцөл бүрдэнэ гэдэг бидний хувьд эдийн засгийн хямралыг давах, ядуурлыг бууруулах боломж гарч ирэх ч юм бил үү?  Хүн амын дийлэнх нь ядуу байсан Малайз, Хятад, Тайланд зэрэг улсууд орон сууцны хүртээмжийн бодлогоо суурь болгож, улс орондоо тулгамдаж байсан асуудлуудаа шийдсэн гэдэг. Манай улсын нийт өрхийн гуравны нэг нь 500.0 мянган төгрөг хүртэл орлоготой бөгөөд орлогынхоо 80 гаруй хувийг зөвхөн хүнсэндээ зориулж хоногийн хоолоо залгуулж амьдардаг.  Тэдний хувьд халаалттай тохилог орон сууцанд орно гэдэг холын хол мөрөөдөл болж байна.  Тиймээс бидэнд ашигтай байж болохоор энэ жишгийг та өрхийнхөө орлогод тохируулан тооцоолоод судлаад үзээрэй. Жишээ нь төрийн орон сууцны хамгийн бага талбайтай орон сууцаар тооцоход (34 м2, 1 м2=1350.0 мян.төг) 46 сая төгрөг байгаа нь тэдгээр өрхүүдийн жилийн орлогоос 7.7 дахин их байгаа юм. Эндээс тооцоход тэдгээр өрхүүдийн хувьд байр худалдан авах ямар ч боломжгүй бөгөөд урьдчилгаа 30 хувь болох 13.8 сая төгрөгийг ч хуримтлуулах чадваргүй байдаг байна. Нийгмийн эмзэг бүлэг рүү гулсахад бэлэн байгаа ийм өрхийн тоо нийт хүн амын 30 гаруй хувийг эзэлж байгаа гээд бодохоор өөрчлөлт хийх цаг нь болсон гэж үзэж байна. Иймд эрсдэлд өртөх магадлалтай, нийгмийн бага дунд орлоготой иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх хамгийн ойрын гарц  Засгийн Газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан ”Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-хэрэгжиж эхлэх болсон байна.

байр

“Түрээсийн орон сууцны хөтөлбөр” иргэдэд ямар ашигтай вэ

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан хямд үнэтэй байрыг түрээс төлөөд амьдрах боломжтой аж. Бага, дунд орлоготой иргэдэд түрээслүүлэх зорилготой уг хөтөлбөрийн хүрээнд одоогоор нийслэлд 350, орон нутагт 579 байр бэлэн болсон байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдах иргэд бага, дунд орлоготой залуу гэр бүл, тэтгэвэрийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах юм байна. Дээрх иргэдийн орлогын байдлыг харгалзан түрээсийн төлбөрийг байрны талбайн хэмжээгээс хамаарч нийслэлд сардаа 200.0- 280.0 мян. төг, орон нутагт 140.0-230.0 мян.төг байхаар холбогдох албаныхан тогтоогоод байгаа аж.

Х.Баяр-Угтах

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …