“Tara Airlines” агаарын тээврийн “Twin Otter” онгоц Балбад өчигдөр 11.00 цагийн орчимд сураггүй алга болсон билээ. Уг онгоцонд 18 зорчигчболон нисэх багийн гурван гишүүн зорчиж явжээ. Онгоц хуваарийн дагуу Покхара хотоос Жомсон мужид очих төлөвлөгөөтэй байсан юм. Харамсалтай нь онгоц хөөрөөд 18 минутын дараа төв станцаасаа холбоо тасарчээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас аврах ажиллагаа хойшилсон юм. Аврах ажиллагаа өчигдөр 17.00 цагт эхэлсэн бөгөөд хоёр цагийн дараа Покхара хотоос холгүй онгоцны сэгийг олжээ. Аврах албанаас мэдээлснээр “Онгоцонд зорчиж явсан 21 хүн амиа алдсан” гэв. Амиа алдагсдын дунд Хятад болон Кувейт улсын иргэд зорчиж явжээ. 1949 оноос хойш Балбад 200 гаруй онгоц осолдож, 700 гаруй хүн амиа алдсан байна.