Бага ангийн сурагчдын дунд “Би Монгол хүүхэд” наадам боллоо

p1ae3lcn5v8tec489ge1871d742 Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилгоор “Би монгол Хүүхэд” ёс заншлын наадмыг зохион байгуулжээ.
Наадамд нийслэлийн 9 дүүргийн 15 багийн 75 сурагч оролцож морь уралдуулах, шагай шүүрэх, оньсого таах, монгол ахуйтай холбоотой үгийн сүлжээ бөглөх, монголчуудын ёс заншлын тухай асуултад хариулах зэрэг монгол наадгайгаар хоорондоо өрсөлджээ.
Тэмцээний тэргүүн байранд Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн “Монгол туургатан” баг, дэд байрыг  Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн “Мэргэн багачууд” баг, гуравдугаар байрыг Сонгинохайрхан дүүргийн ИЦС-3 бага сургуулийн “Хамаг Монгол” баг, тусгай байр Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн “Бид биелнэ” баг,тусгай байрыг Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн “Монгол омогшил” баг тус тус эзэлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …