Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын Оюутны Холбоо, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль хамтран “Цахим оюутан” хөтөлбөрийг тун удахгүй хэрэгжүүлэх гэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд ирэх жилээс оюутан бүрийг Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн оюутнуудын бүтээсэн ухаалаг таблеттай болгох аж. Уг хөтөлбөрийг хамтран ажиллахаар “ХААН”банк, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид болон Монголын Оюутны Холбооны төлөөлөгчид гарын үсэг зурцгаажээ.
Тухайн оюутан таблетаа хүсвэл лизингээр худалдан авах боломжтой бөгөөд үнийн хувьд 250 мянган төгрөг орчим байх гэнэ. Ухаалаг таблет нь гаднах байдлаараа IPAD-тай адилхан, Android үйлдлийн системээр ажилладаг, 3G сүлжээтэй,сим хийгээд утас болгон ашиглах боломжтой юм байна. Мөн программ суулгаад хичээлээ бичих боломжтой ажээ.
З.Байгалмаа ugluu.mn