УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг “өр”-өө тайлагнахыг шаардав

25afa4f9fa1b4793d450808e9dd1ddaaf9c14c12УИХ-ын гишүүн С.Бямбацогт өр, зээлийн асуудлаа УИХ-д танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шаарджээ.

Тус асуулгад “Монгол Улсын өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй байдалд хүрээд байна. Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны жилийн эцсийн байдлаар 21,6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээгээр дэлхийд хоёрт жагсах боллоо. Засгийн газрын гадаад, дотоод өрийн хэмжээ хурдацтай нэмэгдэн нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 оныхоос 25 дахин өсөж 932,5 тэрбум төгрөгт хүрээд байна” гэжээ.

Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны жилийн эцсийн байдлаар 21,6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээгээр дэлхийд хоёрт жагсах боллоо.

Мөн тэрбээр  “улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөл бүхий концессын гэрээнүүдийн талаарх мэдээлэл, төсөвт ирэх ачаалал, иргэд, аж ахуйн нэгжийн арилжааны банкуудаас авсан зээлийн мэдээлэл, банкны салбарт үүсээд буй эрсдэл, өрийн дарамтад орох болсон шалтгаан, үр дагавар, өрийн хэмжээг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-д танилцуулахыг шаардсан байна.

С.Орших

Эх сурвалж: mgl21.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …