Их сургуулийн профессор эр салсан эхнэрээсээ болж онгоц барьцааллаа

dd6e756130b78df5big
Египетийн агаарын тээврийн EgyptAir компанийн А320 онгоцыг Египетийн Александр хотоос нийслэл Каир чиглэн нисч явахад нь АНУ-ын Атланта хотын их сургуулийн профессор мягмар гарагт барьцаалан Киприйн Ларнака хотод буулгасан байна.

Онгоц барьцаалагч эхлээд нисгэгчдэд онгоцоо туркийн Стамбул хотод буулгахыг шаардсан ч шатахуун хүрэлцэхгүй хэмээн хэлэлцсэний эцэст киприйн энэ хотод буухад хүрсэн байна.
Профессор Ибрагим Самаха малын эмчийн мэргэжилтэй, АНУ-ын их сургуульд ажилладаг ч АНУ-ын иргэн биш юм байна. Тэрээр өөрийгөө алан хядагч, амиа золиослогчийн бүстэй, онгоцыг дэлбэлнэ  хэмээн сүрдүүлж чиглэлээ өөрчлөхийг  шаарджээ.

Онгоцыг Киприйн Ларнака хотын нисэх буудалд буусны нь дараа хэлэлцээр хийгчид онгоц барьцаалагчидтай ярилцсаны эцэст барьцаалагч салсан эхнэртээ дөрвөн хуудас захидал гардуулахыг шаардаад 50 зорчигчийн суллахад онгоцонд гадаадын дөрвөн зорчигч, онгоцны багийн долоон гишүүн үлджээ.  Дараа нь барьцаалагч дахиад багийн гишүүд, дөрвөн зорчигчийг  сулласан гэнэ. Онгоцонд нийтдээ 81 зорчигч явсны дотор  гадаадын 26 зорчигч байжээ.

Онгоцыг террорист бүлэглэлийнхэн биш барьцаалагч этгээд зөвхөн хувийн шалтгааны улмаас барьцаалсан байлаа гэж Киприйн ерөнхийлөгч Никос Анастадис мэдэгдсэн байна.  Барьцаалагдсан хүмүүсийг суллахын төлөө эрх баригичд бүхнийг хийсэн гэж тэр бас хэлжээ. Forbes  сэтгүүлд “Тэр бол алан хядагч биш, солиотой хүн. Алан хядагчид бол ухаангүй байдаг, гэхдээ тэнэг биш. Харин энэ залуу бол тэнэг л хүн” гэж бичжээ.

52d18016a0d78b0bbig
Ерөнхийлөгч Анастадис ч “Энэ бүхэн ердөө эмэгтэй хүнээс л болж” гэснийг хэвлэл иш татсан байна.
Онгоц барьцаалагч “Өмнө нь харьцаатай байгаад салсан кипр эмэгтэй Марина Парасхутай уулзуулж өг” гэсэн шаардлага тавьсан юм байна. Цагдаагийнхан түүнийг нь олж нисэх буудалд авчирсан байна.
“Түүний эхнэр байсан эмэгтэй дөрвөн хүүхэдтэй, Ларнакт амьдардаг. Онгоц барьцаалагч 59 настай” гэж цагдаагийнхэн мэдэгджээ.
Удалгүй онгоц барьцаалагч профессорыг цагдаагийнхан баривчлахад түнд тэсэрч дэлбэрэх ямар ч бодис байгаагүй байна.

Киприйн засгийн газрын төлөөлөгч Никос Христодулидис “Барьцаалагчийг баривчиллаа” гэж мэдэгджээ.
Харин Египетийн Ерөнхий сайд Шериф Исмаил “Тэр Европын холбооны ямар нэгэн төлөөний хүнтэй уулзахаар Ларнакас өөр нисхэ буудал руу нисэхийг шаардпсан байна. Гэхдээ түүнд тодорхой шаардлага, шалтгаан байгаагүй” гэжээ.
Энэ бүхнээс болоод Ларнаки хотын нисэх буудлыг хэдэн цагаар хааж бүх нийслэлийг цуцалснаа сэргээсэн байна.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …