Н.Энхбаяр цөмийн асуудлыг “гацаахад” оролцсон уу

12910084_1020745971347686_1194916764_nУИХ-ын дарга З.Энхболд Хаврын чуулган эхлэхээс өмнө яаран ээлжит бус чуулганаа зарлаж, “Цөмийн аюулгүй байдлын олон улсын конвенц”-д нэгдэн орсонтой холбоотой хэд хэдэн багц хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон. Өнөө, маргаашгүй Хаврын чуулган эхлэх гэж байхад яагаад, яаран уг асуудлыг оруулж ирэв гэдэг нь өөрөө хардах үндэс, нөхцлийг бий болгоод байна.

Яг цөмийн хог хаягдал булшлах гээд байна уу, эсвэл булшлах гээд байгааг нь эсэргүүцэж энэхүү багц хуулийн төслийг хэлэлцэх гээд байна уу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ л ашиг сонирхлын томоохон зөрчил байсан нь ажиглагдаад байгаа юм.

Хэрвээ энэ бүгдийг олон нийтэд танилцуулж, эсэргүүцэж, тэмцэх хүн, бүлэглэл байгаагүй бол асуудал яаж ч мэдэх байлаа. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг хүчингүй болгож, зогсоож чадсан хүмүүсийн гавьяаг мартаж болохгүй биз.

Ер нь “Ураны хор хохирол”-ын талаар идэвхтэй дуу гарч, иргэддээ мэдлэг, мэдээллийг тасралтгүй өгч байдаг хэсэг хүмүүс бий. Тэдний нэг нь “Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө” үндэсний хөдөлгөөний тэргүүн Л. Сэлэнгэ юм. Миний л санахын хамгийн анх цөмийн асуудлыг идэвхтэйгээр ярьж гарч ирсэн хүн гэж боддог.

Тэгвэл Л.Сэлэнгэ нь МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс Монгол эмэгтэйчүүдийн холбоо/АШЁМЭХ/-г тэргүүлдэг.  Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо улс төрийн гэхээсээ олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг түлхүү гүйцэтгэдэг. АШЁМЭХ ч мөн тэр үүргийнхээ дагуу Монгол Улсыг цөмийн аюулгүй байлгахын төлөө ажиллаж байна уу гэж харагдаад байгаа юм. Үүний цаана намын даргын бодлого ч бий биз. Өөрөөр хэлбэл гэнэт зарлагдсан ээлжит бус чуулганыг хүчингүй болгосон энэ үйлдлийн цаана БНСУ-д эмчилгээ хийлгэж буй Н.Энхбаярын зааварчилгаа ч байж мэдэх юм гэсэн хардлага төрөөд байгаа юм.

Зөв зүйл дээр хөдөлгөөн өрнөж, хурал чуулган гацаасан бол хэнийг ч байсан дэмжих л хэрэгтэй. Л.Сэлэнгийн хувьд Монгол Улсыг цөмийн аюулгүй орон байлгахын төлөө олон жил тууштай ажиллаж байгаа хүн.

Амар

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …