“Бүтээлч ажил өрнүүлэх аян” явагдаж байна

2(85)Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас зарласан “Бүтээлч ажил өрнүүлэх аян” болон Нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн байгууллага үүсэн байгуулагдсаны ойн ажлын хүрээнд дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсээс  дараах 3 томоохон ажлыг зохион байгуулан  хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнд:

·         Иргэний бүртгэлийн ажилчид ЕБС-ийн сургууль дээр очин  16 нас хүрсэн сурагчдыг бичиг баримтжуулах

·          Төрсний бүртгэл, гэрлэлтийн бүртгэл, гэрлэлт сэргээлтийн болон шүүхийн журмаар гэрлэлт цуцлалтын бүртгэлийг онлайн сүлжээ нэвтэрсэн 20 хороон дээр нь шилжүүлэн, иргэдийг үйлчилгээ авах нөхцлөөр хангах

·         Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хийх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна

Иргэний бүртгэлийн чиглэлээр, иргэдийг бичиг баримтжуулах ажлын хүрээнд 16 насанд хүрч, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэдийг харъяа сургуулиудтай нь хамтаран хэрэгжүүлж байгаа ба 65, 62, 76-р сургуулиуд, Ирээдүй цогцолборын ахлах сургуулиудаар очиж бүртгэлд хамруулан, иргэний цахим үнэмлэх олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү “Бүтээлч ажил” аяны хүрээнд одоогийн байдлаар дээрх ЕБС  4-н сургуулийн 50 гаруй хүүхдийг цахим иргэний үнэмлэхтэй болгоод байна.

Иргэд болон хүүхдүүд иргэний цахим үнэмлэхээ аваагүй хугацаа алддаг, ойлголт муу байдаг учраас тэдэнд энэ талаарх ойлголт мэдээлэл өгөх, эрхээ эдлэхэд нь туслаж байгаа ажил юм гэж тус хэлтсийн ажилтнууд ярьж байлаа. Иргэний цахим үнэмлэхээ авах гэж байгаа иргэд болон хүүхдүүд өөрийн  төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, тэмдэгтийн хураамж болох 3,300 төгрөг, иргэний үнэмлэхний 15,000 төгрөгийг тушаасан байх шаардлагатай юм.

Энэхүү  “Бүтээлч ажил” аяныг 4 дүгээр сарыг дуустал 1 сарын хугацаанд өрнүүлэх бөгөөд СХД-ийн төгсөх ангийн сурагчдыг шинэчилсэн бүртгэлд хамруулан, иргэний цахим үнэмлэхийг олгохоор төлөвлөжээ.

Одоогийн байдлаар 2016 он гараад дүүргийн хэмжээнд 5,095 иргэнийг цахим иргэний үнэмлэхтэй болгосон байна.

1,(1) 4(56) 3(72)

эх сурвалж: shd.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …