“Женко” Ц.Нямдоржоос гуйх цаг ирдэг байжээ

 zurag

УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулга, Ц.Нямдорж нар нэгэн үе хоёр хоноц шиг бие биедээ хандаж явсан. Хэзээнээсээ шазруун, санасандаа хүрдэг Х.Баттулга, Ц.Нямдорж хоёрын тэмцэл нэлээд хугацаанд үргэлжилж эцэст нь Ц.Нямдорж уучлал гуйснаар Х.Баттулгын ялалтаар өндөрлөсөн.

Төмөр замын асуудлаар Х.Баттулгыг шүүмжилж ирсэн Ц.Нямдорж Женког сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхөд “Баттулга аа, чамайг засгаас зайлж байгаад чинь баяр хүргэе. Удахгүй үнэн нүүр чинь танигдана аа” хэмээж байсан. Мөн шинэ төмөр зам төслөөр 50 тэрбум төгрөгийг хэнд ч хэрэггүй шороо болгож хувиргасан хэмээсэн. Ингэж л арслан, бар шиг арцалдаж явсан тэд саяхан сэм уулзжээ.

Улстөрд мөнхийн өрсөлдөөн гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л гэж байдаг учраас тэд ийнхүү уулзжээ. Тодруулбал, Х.Баттулга орох оронгүйгээр нь дуудаж, түрээсийн орон сууцанд амьдардаг хэмээн шоглон явсан Ц.Нямдоржийнд ороод гаржээ. Эндээс МАН-ын “хатуу самар” Нямдоржийг буулган авч байсан Х.Баттулга түүнд юу гэж амалсан нь ихээхэн сонирхол татаж байна.

Ажиглагчдын үзэж буйгаар АН-даа адлагдах болсон Х.Баттулга Ц.Нямдоржоос тусламж хүсч, томоохон тохироо хийх санал тавьсан гэнэ. АН дотор Х.Баттулгыг дарах кампанит ажил өрнөөд байгаа бөгөөд уг ажлыг сонгуулиас өмнө дуусгахаар төлөвлөсөн. Тэгэхээр ирэх өдрүүдэд Х.Баттулгыг онилсон АН-ын эрх баригчдын дотоод ажиллагаа улам ширүүсэх нь тодорхой.

Тиймээс Х.Баттулга Ц.Нямдоржоор дамжуулан МАН-аас тусламж хүсч, хүч хавсрахаар эрс шийдэмгий шийдвэр гаргажээ. Энэ нь Женког улстөрөөс тийм ч амархан зайлуулагдахгүй гэдгийн нэг том илрэл бөгөөд ингэж нэг Женко Нямдоржоос гуйх цаг ирдэг байжээ.

Төгс

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …