Төсөв 615 тэрбумаар тасарчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний гурван сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 88.3 хувийн, нийт зарлага 73.8 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 461.0 тэрбум төгрөгөөр бага байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1 их наяд 95.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 11.7 хувиар буюу 145.8 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 10.9 хувиар буюу 134.2 тэрбум төгрөгөөр бага байна.

Сангийн сайд Б.Болор “Энэ жил сонгууль болох тул төсөвт зайлшгүй тодотгол хийж таарна. Гэхдээ хаврын чуулганаар хийх үү, намар хийх үү гэдэг нь төсвийн орлогын төвлөрлөөс хамаарна. Тодотгол хийх нөхцөл үүсвэл хавар хийж болно” гэх тодруулгыг өгсөн нь бий.

эх сурвалж: today.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …