Аутизмтай сурагчдад зориулсан анги танхим, мэдрэмжийн өрөөний нээлт боллоо

13000464_848833945227735_1790295083_oМонголын Аутизмын Холбоо Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургуультай хамтран Австралийн Засгийн Газрын Шууд Тусламжийн Хөтөлбөрийн хүрээнд 26 мянган австрали долларын  санхүүжилтээр “Аутизмтай  болон оюуны бэрхшээлтэй сурагчдын ээлтэй сурах орчныг тусгай сургуульд бүрдүүлэх нь ” төслийг хэрэгжүүлж байна.

Төсөл үндсэн 4 хэсгээс бүрдсэн.

  1. Аутизмтай болон оюуны бэрхшээлтэй сурагчдад зориулсан тусгай анги танхимыг шинээр байгуулах. Үүнд, анги танхимыг бүлгээр хичээллэх, бие даан хичээллэх, багш сурагчтай ганцаарчлан ажиллах, тоглох гэр зэрэг хэсгүүдэд хувааж, уламжлалт зохион байгуулалтыг өөрчилж, аутизтай сурагчдад ойлгомжтой орчныг бүрдүүлнэ. Тус ангид хичээл орж байгаа байдлыг хажуугийн өрөөнөөс багш, эцэг эхчүүд цонхоор харах боломжтой ба үнэлгээ хийхэд бас ач тустай юм.
  2. Аутизмтай ба бусад оюуны бэрхшээлтэй сурагчдад зориулсан тайвшруулах мэдрэмжийн өрөөг шинээр байгуулах. Үүнд , хараа, сонсгол, хүртэх мэдрэхүй нь хурц байдгаараа онцлогтой аутизмтай хүүхдүүд тархины ба мэдрэхүйн ачааллаа хөнгөлж, завсарлага авч, тайвшрах боломжийг бүрдүүлнэ. Тус өрөөнд төрөл бүрийн гэрэл, өнгө, дүрс, материал, тоглоом ашиглан хүүхдийн мэрдрэмжийг өдөөх болон тайвшруулах орчинг бий болгосон юм.
  3. Бага ангийн багш нарыг аутизмын тухай цуврал сургалтанд хамруулах. Үүнд: Аутизмтай болон оюуны бэрхшээлтэй бага ангийн сурагчдад хичээл ордог 55 дугаар сургуулийн бага ангийн бүх багш нарт зориулж Монголын Аутизмын Холбоо аутизмын тухай цуврал 14 сургалтыг долоо хоног бүр зохион байгуулж байна. сургалтыг тус холбооны ажилтнуудаас гадна гадаадын мэргэжилтэн багш нар хөтлөн явуулж байгаа ба одоогоор 8 сургалт явагдсан байна. сургалтын сэдвүүдэд аутизмтай сурагчдын харилцааны онцлог, хэл яриагүй аутизмтай сурагчтай хэрхэн харилцаа тогтоох, аутизмтай сурагчдад тохиромжтай анги танхимыг хэрхэн зохион байгуулах, ямар хэрэглэгдэхүүн хэрэглэж, хэрхэн ашиглах гэх зэрэг чухал сэдвүүд багтсан байна.
  4. Аутизмтай сурагчдын сурах онцлогийг харгалзан хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх. Үүнд : Хараагаараа мэдээллийг хүлээж авч сурдаг аутизмтай сурагчдад зориулан хичээлийн хуваарь, хийх даалгавар, өдрийн дэглэм гэх зэрэг бүхий л мэдээллийг зурагт үзүүлэнгийн хэлбэрт оруулсан. Үүний тулд гадаадаас шаардлагатай хэрэглэгдэхүүн, ном зэргийг худалдан авсан юм.

12980709_848833948561068_821729494_o 12986307_848837138560749_1521544713_o 12999657_848833935227736_1764021692_o 13009771_848833951894401_930364810_o 13009829_848833941894402_1462491433_o

Аутизмтай сурагчдад зориулсан анги танхим, мэдрэмжийн өрөөний нээлтийн ажиллагаа 2016 оны 4 дүгээр сарын 14-нд Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль боллоо. Үйл ажиллагааг Монголын Аутизмын Холбооны гүйцэтгэх захирал Л. Алтангэрэл“ Шинээр байгуулсан анги, мэдрэмжийн өрөөг энэ хичээлийн жилийг дуустал туршилтын журмаар ашиглах бөгөөд ирэх хичээлийн жилд бага ангиуд бүрэн ашиглах болно. Энэхүү төслийн үр дүнд аутизмтай ба оюуны бэрхшээлтэй сурагчдын сурах орчин олон улсын стандартад нийцэж, аутизмтай хүүхдийн мэдрэхүйн, харилцааны ба сурах онцлогт тохирсон орчин бий болсноор сурагчдын амжилт ахиж, багш нарын үр бүтээл сайжирна гэж итгэж байна. Төсөл бага ангийн сурагчдад төвлөрч байгаа нь аутизмтай ба оюуны бэрхшээлтэй хүүхэд бага насандаа тохирсон сургалт авах нь цаашдын хөгжлийн үндэс суурь болдогтой холбоотой юм.” гэж үг хэлсэн бөгөөд 55 дугаар сургуулийн захирал Ч. Ганбилэг, Австрали улсын Элчин сайд яамны 1 дүгээр нарийн бичгийн дарга Шэйн Макенн нар цаашдын хамтын үйл ажиллагаа тасралтгүй холбоотой ажиллах талаар сэтгэлээ илэрхийлэв. 55 дугаар сургуулийн сурагчид урлагийн тоглолтоор зочид төлөөлөгчдөд бэлэг барилаа. Монголын Аутизмын Холбооны тэргүүн Б. Батбаяр, 55 дугаар сургуулийн захирал Ч. Ганбилэг, Австрали улсын Элчин сайд яамны 1 дүгээр нарийн бичгийн дарга Шэйн Макенн нар тохижуулсан анги танхим, мэдрэмжийн өрөөг бэлэн болсныг тунхаглан тууз хайлах ёслол хийлээ. Мөн эцэг эхийн төлөөлөл “Аутизмтай хүүхдийн онцлог хэрэгцээнд тохирсон,  сурах ээлтэй орчин бүрдүүлэх нөхцөл бололцоог дэмжин санхүүжүүлж өгсөн Австралийн Засгийн Газрын хамт олон болон төслийг хэрэгжүүлж байгаа Монголын Аутизмын Холбоо, Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургуулийн нийт хамт олонд баярлаж талархаснаа илэрхийлэн ” үг хэллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …