“Эм Эл Си Трейнинг” ХХК нь 2012 оноос эхлэн Монголын компаниудын маркетингийн менежерүүдэд зориулан жил бүр “Бие Биенээсээ Суралцъя” уриан дор маркетингийн салбарт үйл ажиллагаа явуулдаг сургалт, судалгааны байгууллагуудтай хамтран Маркетингийн Менежерүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсаар ирсэн билээ.
Уг зөвөлгөөнөөр маркетингийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, маркетингийн менежерүүдэд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, тэдгээрийг шийдэх арга замуудыг хэлэлцэх, шилдэг арга барилаас суралцах, Монголын компаниудын маркетингийн менежерүүдийн хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох бололцоог бүрдүүлэх зорилготой ажээ.
Энэ удаагийн Зөвлөгөөний хөтөлбөр нь өмнөх жилүүдийн хөтөлбөрөөс онцлог бөгөөд маркетингийн олон улсын шинэ чиг хандлага, цахим технологи, арга хэрэгсэл, бүтээгдэхүүн болон зах зээл хөгжүүлэлт, сошиал медиа арга хэрэгслүүдийн талаар салбарын мэргэжилтнүүдэд мэдлэг олгох, үзэл бодлоо солилцох, туршлага хуваалцах, мэргэжил нэгт салбарынхныхаа тулгамдсан асуудлаар санал солилцож харилцан гарц гаргалгааг хамтран олоход чиглэсэн байна.
Хугацаа: 2016 оны 4 сарын 22-нд 09:00-18:30
Такс: 200’000 төгрөг
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

