“Танихгүй бурхнаас танил чөтгөр дээр”

5429164566795674195f21

Танихгүй бурхнаас танил чөтгөр дээр” буюу зангийг нь мэдэхгүй шинэ танилаас хэрэлдэж муудалцдаг ч учраа ололцоод байж байдаг хуучин нөхөр дээр хэмээх үгийг манай суут сэтгэгчид зүгээр ч нэг хойч үедээ өвлүүлж үлдээгээгүй биз. Тэгвэл энэ үгийг МАХН-д нэг сануулах хэрэгтэй болжээ.

Зангийг нь мэдэхгүй АН-наас, зангийг нь мэддэг МАН илүү байсныг энэ сонгуулийн дараа л МАХН ухаарах бололтой. Гоё сайхан үг амалсан АН-ын үгэнд орж өнгөрсөн дөрвөн жил “өвөр түрий”-нд нь орсон МАХН юутай хоцров. 2012 оны сонгуулиар чамлахааргүй суудал авсан МАХН-ын гишүүдийн ганц хүсэл нь намын даргыгаа их улстөрд эргэн хөл тавиулах байв.

Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жил АН-д “биеэ үнэлээд” ч Н.Энхбаярыг их улстөрд хөл тавиулж чадсангүй. МАХН-аас сонгогдсон Шадар сайд Ц.Оюунбаатарт Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг өгч өөрөө Шадар сайд болох гэсэн Н.Энхбаярыг хүслийг эрх баригч АН Эрүүл мэндийн яамыг 6 сар /2015 оны 11 сарын 4-нөөс хойш/  эзэнгүй байлгаж хаав. Түүнийх нь харгайгаар 2016 оны эхний гурван сард 0-5 хүртэлх насны 491 хүүхэд нас бараад байна. Гэсэн ч Н.Энхбаярыг улстөрд хөл тавиулж, өшөө авах боломж олгохоос АН-ын зарим нөхөд эмээж байгаа.

Улаанбурханаар биш ч бай гэсэн олон зуун хүүхэд нас барсантай холбоотойгоор АН “өндөр авч”, энэ долоо хоногт Эрүүл мэндийн сайдын нэрийг УИХ-д оруулж ирж хэлэлцэнэ хэмээсэн. Тэгэхээр улайм цаймдаа гарч Н.Энхбаяртай шөргөлдөж, Ц.Оюунбаатараас өөр хүний нэр оруулж ирэх үү, эсвэл Эрүүл мэндийн яамыг энэ хэвээр нь эзэнгүй гүрийлгэсээр байх уу гэдэг тун сонин.

Уг нь Дубайд байгуулсан “Оюу-Толгой”-н гэрээний асуудлаар Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох гэж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Н.Энхбаярын удаан хүлээлгэсэн хүслийг биелүүлж, түүнийг Шадар сайд болгоно гэх тохироогоор өөрийн албан тушаал болон Засгийн газраа авч үлдэж чадсан. Н.Энхбаяр өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийж, өмнө нь Ерөнхий сайдыг огцруулахад санал нэгдээд байсан МАХН-ын гишүүдийг “базаж” Г.Уянгын Ерөнхий сайдыг огцруулах төлөвлөгөөг унагасан.

Харин Ч.Сайханбилэг амлалтнаасаа буцаж, муу, сайн амлалтын аль нь ч бай амлалтнаасаа буцаж Монгол хүний ёсонд байхгүй жудаггүй зан гаргасан. Ингэж л зангийг нь мэдэхгүй, уран яруу донгодогсдод чадуулсан МАХН уг нь танихгүй бурхнаас танил чөтгөр дээр” гэдгийг үгийг орой уруугаа ортол ухаарсан баймаар.

Гэсэн ч МАХН танил “чөтгөр” МАН-ын эвсэх саналаас татгалзаж, өнгөрсөн дөрвөн жил ч занг нь таньж чадаагүй АН-ын үгэнд орлоо. Ямартай ч, 2012 оны сонгуулийн өмнөхөн МАХН гэнэт МАН болж, бүрэн ойлгож амжаагүй байсан хөдөө орон нутгийн сонгогчдын буянаар аз нь шовойсон Н.Энхбаяр болон МАХН энэ сонгуулиар УИХ-аас 38 суудал авна хэмээн бардамнаж байна.

Нинж

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …