Цагдаагийн хэлтэсийн утас дугарав.
– Байна уу манай нөхөр агсам тавиад байна.
– Өөрсдөө зохицуул ажил ихтэй байна
– Үгүй ээ тэр сүх бариад дайраад байна
– Тэгэж байгаад унтчихнаа
– Бүгдийд нь ална гээд байна ш дээ
– Чадахгүй ээ согтуу хүмүүс угаасаа л ийм байдаг ш дээ
– Цагдаа нар бол чяцганууд гэж хэллээ сая
– Юу гэнээ? Овоо муу баас вэ одоохон очлоо хаягаа
** ** ** **
Н.Удвал сайдаас асуужээ.Та яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болов? Ц.Элбэгдоржид тус болж, намын даргаа авардаг юм байгаа биз дээ, өөр яах вэ дээ гэжээ
** ** ** **
Одесса хот. Таксины зогсоол. Зогсоол дээр зогсох нэг машины цонхоор еврей эр шагайгаад асууж байна гэнэ.
-Хөөе, би Дерибасовская гудамж хүртэл явбал хэд гарах бол?
-Таван рубль
-Тэгвэл би хөрш Мойшетэйгээ хамт суувал хэдэн рубль болох бол?
-Мойшетэй сууна уу Мойшегүй сууна уу надад ер хамаагүй. Адилхан л таван рубль гарна.
Ийм хариу сонссон еврей эр эргэж харснаа тэртээд хүлээж зогссон хүнд хандаж:
-За тэр сонссон биз Мойше. Би чамайг ямар ч үнэгүй хүн гэж хэлээд байсан биз дээ гэж гэнэ.
** ** ** **
Нэгэн орой хамгийн сүүлчийн
автобусанд нэгэн хүн ороод хамгийн
хойд эгнээнд суув. Жолооч ардахаа
толиндоо хартал нөгөөн хүн алга.
Жолооч айж сандран тормозоо
гишгээд эргээд хартал суусан газраа
сууж л байна. Дахин явж байгаад
толиндоо хартал хойдох хүн
байдаггүй. Жолооч айж сандран
тормозоо гишгээд эргээд хартал сууж
л байна гэнэ. Дахиад хэсэг явснаа
толиндоо хартал дахиад байдаггүй.
Дахин тормозоо гишгээд эргээд
хартал сууж л байх юм гэнэ. Дахиад
хэсэг явснаа толиндоо хартал
байхгүй болохоор нь хүчтэй
тормозлоод эргээд хартал үс нь
сэгсийж нүүр нь нил цус болсон хүн
аяархан жолоочийн хажууд алхаж
ирэн “Чи надад арай өс хонзонтой
юм биш биз дээ, гутлаа үдэх гэхээр л
тормоз гишгээд байх юм” гэжээ…