М.Зоригтын “бэлгэнд авсан эмээл” асуудал үүсгэх вий дээ

1461298372_zorigtЗам тээврийн сайд орон нутагт томилолтоор ажиллаж байгаа. Тэгвэл тэрээр өөрийн томилолтын тухай зураг бүртээ нэгэн эмээлийг давхар оруулах болов. Мөн түүнээгээ “адуундаа хүртлээ барьж явна” гэдгээ ч өөрөө бичсэн байна.

Харин энэхүү сэтгэгдлийг нь уншсан зарим жиргээчид “Эмээл бэлгэнд аваа юу. Хэрвээ цалингаас тань үнэтэй бол юу болохыг мэдэж байна уу” гэгчлэнгээр ам асууж эхэллээ. М.Зоригт сайд барьж яваа эмээлээ бэлгэнд ирсэн үгүйг одоогоор тайлбарлаагүй байгаа ч хэрвээ бэлэгнийх бол ч асуудал үүсэхийг мэдэж байгаа байлгүй дээ. Ер нь хуулийнхны үйл ажиллагаа идэвхжиж, шалгалт, нэгжлэг хийх дуртай болоод байгаа. М.Зоригт сайд маань хамаагүй задгайрч байж асуудалд орооцолдох вий дээ гэж эмээх хүмүүс ч твиттерт цөөнгүй байна.

Шар хүү
13046229_1139850802732239_556375741_n

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …