М.Зоригт сайд эмээл тэвэрсэн зургаараа ингэж хэлэх гэв үү

CgoZYoDUcAA2PuJ
Хэд хоногийн өмнө Зам, тээврийн сайд М.Зоригтын эмээлтэй зурагнууд цахим ертөнцийнхнийг багагүй гайхшруулж бодолд автуулсан. Үе үе үгээрээ бус үйлдлээрээ “юм хэлэх” гэдэг М.Зоригт сайдын “сандалтай стиль”-ийг хүмүүс шүүмжилсэн ч учрыг нь ойлгосон.

5507

Өмнөд Солонгос Улсад сандал тэвэрч төрийн айлчлал хийсэн түүнийг “Хүний нутагт Монгол сандал дээрээ суух гэжээ” гэж зөв таасан. Тэгвэл эмээлтэй зургуудыг нь твиттерээр нэг таах гээд учрыг нь олоогүй. Тэгвэл М.Зоригт сайд эмээл тэвэрсэн зургаараа ингэж хэлэх гэжээ. Их эзэн богд Чингис хаан таалал төгсөхийнхөө өмнө нэгэнтээ “Би 800 жилийн дараа буюу Монголчуудыг эмээлээ элгэндээ тэврэх тэр цагт дахин морилох болно” гэж айлджээ.

Хэрвээ энэ айлдвар үнэн тэгээд биелнэ гэж үзвэл өнгөрсөн жил Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ойгоо тэмдэглэсэн Монгол Улсад энэ зуундаа зугтаж Тэмүүжин дахин мэндэлнэ. Басхүү Чингис хааны зүйрлэсэнчлэн Монголчууд эмээлээ элгэндээ тэвэртлээ үгүйрэн хоосорч, зүдэрч явна.

CgmjpnBUkAARqUJ

Энэ л үед дахин төрж эх орноо аврах болно гэсэн Чингис хааны айлдварыг М.Зоригт сайд үгүйлэн санаж, эх орон нь нүднийх нь өмнө үгүйрэн хоосорч байгаад сэтгэл нь өвдсөндөө элгэндээ эмээл тэвэрч, “Адуундаа хүртэл барьж явна” хэмээн ам гарав уу.

untitled

Улс орон сайхан уулзалт зохион байгуулж, сая сая доллар салхинд хийсгэж, сайн харагдаж байгаа ч цаана нь ард түмний амьдрал асар хүнд болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Манай сайд ч бас “хоосонгүй толгой” байна шүү.

Захын гэр хорооллуудад иргэд 1000 төгрөгний үнэтэй ийм хэдэн ууталсан яс худалдан авч идэж байна

ttttttttttttttttttt-600x450

Төгс

13046229_1139850802732239_556375741_n

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …