Эклерт хордсон иргэдийн хохирлыг нь “Ньюсвийтфүүдс” компани барагдуулна

14618931325722b80cee768 (1)

Энэ сарын 21-25-ны өдрүүдэд Баян зүрх дүүргийн хүнсний дэлгүүрээр зарагдаж байгаа “Ньюсвийтфүүдс” ХХК болон “Русская кухня”-гийн үйлдвэрлсэн эклер идсэнээс үүдэлтэй хоолны хордлогот халдвар гарсан. Өнөөдрийн байдлаар 137 хүн хордлого авсан шинж тэмдэгтэй бүртгэгдэж 87 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хоёр хүний биеийн байдал хүнд, бусад нь хүндэвтэр байдалтай эмчлүүлж, харин дээрх иргэдээс 51 хүнийг харьяалах өрхийн эмчийн хяналтад оруулах, эмчлэхээр болсон байна. Урьдчилсан байдлаар шинжилгээгээр сальмонеллын төрлийн нян илэрсэн нь тогтоогджээ.

• Уг эклерийг идэж өвчилсөн хүмүүст 30 минутаас 14 цагийн дараа халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, бие сулрах, бөөлжих, гэдэс базлах, олон дахин усархаг шингэнээр суулгах, таталх өгөх зэрэг шинж тэмдэг илэрч байна.

• Голомтод МХГ, ХӨСҮТ-өөс 8 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаж байна.

• Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, телевизээр олон нийтэд хандаж “ЭКЛЕР битгий худалдаж аваарай, авсан ЭКЛЕР байгаа бол идэж болохгүй” гэдгийг зарлан сэрэмжлүүлж байна.

• Тус эклерийн үйлдвэрийн 16 ажилтнаас шинжилгээ авч авч лабораторид хүргүүлсэн.

• БЗД-ийн МХГ-аас тус үйлдвэрийн үйл ажиллагааг 2016 оны 4 сарын 25-наас тодорхойгүй хугацаагаар зогсоосон.

• Худалдааны сүлжээнд тараагдсан эклерийг буцааж татах ажиллагаа хийгдэж байна.

• Тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна. Хортой эклер 1136 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд 736-г нь дэлгүүрүүдээр тараасан байна. Харин тараасан дэлгүүрүүдээс 324 бүтээгдэхүүнийг татан авалт хийсэн байна.

Одоогоор НМХГ болон НЭМГ-ын хамтарсан шалгалт хийгдэ байгаа. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Гэхдээ өнөөдөр шинжилгээний дүгнэлт гарчих байх гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэрээр шинжилгээний хариу эцэслэн гараагүй байхад дээрх “Ньюсвийтфүүдс” ХХК-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Буцаан татан авсан эклерээ одоогийн байдлаар устгаагүй байгаа. Харин компани нь хордож эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулна гээд хуулийн байгууллагад хандсан байгаа ажээ. Иймд иргэд ээ “ЭКЛЕР худалдаж авахдаа онцгой анхаараарай, “Ньюсвийтфүүдс” ХХК болон “Русская кухня”-гийн үйлдвэрлсэн ЭКЛЕР байгаа бол идэж болохгүй” шүү, хордлогын шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандахыг анхааруулж байна.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Багахангай дүүрэгт орон сууцны төслийг үргэлжлүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хурал өчигдөр боллоо. Энэ үеэр  Багахангай дүүрэгт орон сууцны төсөл …