Хүүхдийн цүнх биеийн жингийн 10 хувиас хэтрэх ёсгүй

222

Бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой аж. Тухайлбал: таны хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх үүрнэ гэсэн үг юм.
Хүүхэд өөрөө өсөж яваа бие махбодь учраас хүнд цүнх нь хүүхдийн нуруу, хүзүү, мөр, гар болон биеийн бусад хэсгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ цүнхийг шалгаад бас жинлээд үзээрэй.

Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна.

Мөн сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоожээ.

Эх сурвалж: Amjilt.com

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …