Үхэл бүдүүн гэдсэнд нуугддаг

constipationТаны өтгөн хатдаг уу? Хэрвээ тийм бол энэ асуудал ямар их зовиуртай байдгийг та мэдэх бизээ. Судалгаанаас үзэхэд Дэлхийн 5 хүн тутмын нэг нь  архаг өтгөн хаталттай байдаг байна. Мөн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 3 дахин илүү тохиолддог. Харин хүн бүрийн бие биедээ хэлээд байдаггүй энэ зовиур, эмгэгийг эмчлэхгүй байх нь шамбарам, бүдүүн гэдэсний үрэвсэл, цаашилбал бүдүүн гэдэсний хорт хавдарт ч хүргэх аюултай юм.

48 цагаас дээш хугацаанд өтгөн гарахгүй байхыг өтгөн хаталт гэнэ.

Эрүүл хүнд өтгөн хэрхэн үүсч гадагшилдаг вэ?

  • Нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү өдөрт 2 кг орчим боловсорсон хүнсний зүйл орж ирдэг бөгөөд бүдүүн гэдсэнд шимэгдсэний дараа 200-300 гр ялгадас үлддэг.
  • Өтгөн гадагшлах хүртлээ бүдүүн гэдсэнд хуримтлагдаж байдаг.
  • Гэдсэн дэх зүйл нарийн гэдсээр 4-5 цаг, бүдүүн гэдсээр 12-18 цагийн турш явдаг байна.

Өтгөн хаталт үүсэх шалтгаан:

  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн буурах
  • Шингэн бага хэрэглэх
  • Хөдөлгөөн багатай байх
  • Хоол хүнсэндээ ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
  • Уураг ихтэй мах зэрэг бүтээгдэхүүн хүнсэндээ их хэрэглэх
  • Удаан хугацааны сэтгэл гутрал
  • Зарим эмийн бэлдмэл
  • Ходоод-гэдэсний замын эмгэг
  • Мэдрэлийн өвчин
  • Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг

Өтгөн хаталтын үед илрэх шинж:

  • Амнаас эвгүй үнэртэх
  • Толгой гэнэт өвдөх
  • Арьс цонхийн, шар туяа татах, уян хатан чанараа алдах
  • Хоолны дуршил буурах
  • Гэдэсний доод хэсгээр хүндрэх
  • Гэдэс дүүрэх
  • Их хүчлэх боловч өтгөн гүйцэд гарахгүй байх

Өтгөн хаталтын улмаас дараах эмгэгүүд үүсдэг:

  • Гэдэсний цүлхэнт эмгэг
  • Шамбарам
  • Шулуун гэдэсний үрэвсэл
  • Бүдүүн гэдэсний хорт хавдар

Өтгөн хаталтын эмчилгээ:

  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүн хүнсэндээ түлхүү хэрэглэх
  • Пробиотик агуулсан хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх
  • Өдөрт 2л-ээс доошгүй шингэн хэрэглэх
  • Өдөрт 5-аас доошгүй удаа тогтмол хооллох
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сулруулах эмийн бэлдмэл дур мэдэн хэрэглэж болохгүй.
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх

Өтгөн хаталтыг эмчид үзүүлэлгүй өөрөө дур мэдэн эмчлэх нь өтгөн хаталтын бодит шалтгааныг оношлох, зөв эмчилгээ хийх явцыг саатуулдаг.

  • Ходоод гэдэсний эсвэл шулуун гэдэсний эмчид үзүүлэх
  • Тодосгогч бодистой рентген зураг авахуулах
  • Бүдүүн гэдсээ дурандуулах
  • Хэвлийн ЭХО-д харуулах

Өтгөн хаталтаас сэргийлэх аргууд:

  • Өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уух
  • Ислэг ихтэй бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх
  • Пробиотик агуулсан хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх /Ямар хүнс, хүнсний бүтээгдэхүүн Пробиотик агуулдгийгэнд дарж үзнэ үү!/
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх
  • Өдрийн тогтмол цагт ОО-д сууж гэдсээ цэвэрлэж байх
  • Өтгөнөө цаг тухайд нь гадагшлуулж байх
  • Өтгөн гадагшлахад тохиромжтой байрлал

toilet

эх сурвалж: http://doctorpro.mn/

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …