Гааль, татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээ энэ сарын 7-13-ны өдрүүдэд болох юм байна. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын татварын хууль тогтоомжоо шударгаар сахиж, улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулсан “Шилдэг татвар төлөгч” 100 аж ахуйн нэгжийг шалгаруулах юм.
Тус өдрүүдэд шилдэг татвар төлөгчдийн нэрэмжит тэмцээн уралдаан, гар зургийн уралдаан, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, их дээд сургууль, дунд сургуульд татварын хуультай холбогдолтой хичээл заах гээд олон арга хэмжээ болох аж. Энэ талаарх хэвлэлийн хурал өнөөдөр Гааль, татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын зааланд болох юм байна.
Эх сурвалж: Zaluu.com