МАН Их хурлаа аравдугаар сарын 27-нд хийхээр товложээ

baga hural   МАН-ын Бага хурлын VIII хуралдаан  шөнийн 00:00 цаг хүртэл хуралдаж өндөрлөсөн байна. Бага хурал хаалттай хуралдсан юм. Хурлаар намын Их хурлын товыг гаргаж, аравдугаар сарын 27-нд хийхээр болжээ.

МАН-ын залуучуудаас үүсгэн байгуулсан “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намаа шинэчлэх асуудлаар хуралд илтгэлээ тавьсан байна. УИХ-ын гишүүн, “Шинэчилье” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбат уншиж танилцуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар намын залуу гишүүдийн санаалчлагыг удирдлагын зүгээс дэмжиж буйгаа илэрхийлж, шинэчлэлийн асуудлыг  Их хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Харин Их хурлыг өргөн бүрэлдэхүүнтэй хийх нь зүйтэй гэсэн санлыг гишүүдийн олонх дэмжжээ. МАН-ын Бага хурал аядуу тайван болж өнгөрсөн гэж мэдээлж буй юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …