Хиймэл нуур байгуулжээ

13101415_822049164593457_1473976197_nБаянхонгор аймгийн төвийг тойрсон ойн зурвасыг услах зориулалтаар хиймэл нуур үүсгэж, нуурыг усаар дүүргэх ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхэлжээ.

Өнгөрсөн онд аймгийн төвийн баруун хойд хэсгээр 27 мянган модлог ургамлыг тус зурваст тарьсан байна. Дээрх модыг байнга арчлах, услах ажил хангалттай хийгдэхгүй байсны улмаас ургалт төдийлөн сайнгүй байгаа аж. Тиймээс тус ойн зурваст услалтын системийг төрийн өмчит орон нутгийн хот тохижилт үйлчилгээ, Чандмань-Баянхонгор зэрэг аж ахуйн нэгжүүдийн тусламжтайгаар үндсэн өртгөөс хоёр дахин бага үнээр буюу 200 гаруй сая төгрөгөөр хиймэл нуур байгуулжээ. Хиймэл нуурын усыг гүний худгаас татах ба 1300 тонн ус нөөцлөх боломжтой гэнэ.

эх сурвалж: control.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …