“Vertifight Mongolia-2013” электро бүжгийн тэмцээн болно

Монголын электро бүжгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Vertifight Mongolia-2013” буюу электро бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Дөрөв дэх удаагийн тэмцээний бүжигчдийг сонгох шалгаруулах “The Rank  Battle Volume-4” арга хэмжээ энэ сарын 12-нд болох аж. Энэхүү тэмцээн нь электро бүжигчдийн хувьд хүсэн хүлээдэг хамгийн том арга хэмжээ нь юм.

Энэ жилийн тэмцээн маань шагналын сан өсч, өргөн хүрээтэй, олон олон сонирхолтой үзүүлбэртэй, түүнээс ч олон хамтлаг, бүжигчдийг хамарсан жилдээ ганц болдог хамгийн том тэмцээн гэдгээ дахин дахин баталсан гайхалтай бүжгийн тэмцээн болно гэдгийг зохион байгуулагчид амлаж байна.

Тэмцээнийг амжилттай, сонирхолтой, өрсөлдөөнтэй, үзүүштэй, магтууштай, 10000000000% огшилттой болгохын тулд оролцогч хамтлаг, бүжигчид маань одооноос хувийн бэлтгэлээ базаагаарай. Бид Сүхбаатарын талбай дээр анх удаа маш гайхалтай Rank Battle-ийг зохион байгуулсан, энэ бол түүнээс ч гайхалтай байх болно гэжээ.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …