Орос улс төрийн албан хаагчдынхаа тэтгэврийн насыг нэмжээ

Орос улсын Төрийн Дум буюу парламент ард иргэдийнхээ зарим хэсгийн тэтгэвэрт гарах насыг нэмэх тухай хуулийн төслийг 3 дахь удаагийн оролдлогоор баталлаа. Одоо Оросын төрийн албан хаагчид эрэгтэй нь 65 настайдаа, харин эмэгтэй бол 63-тайдаа тэтгэвэрт гарахаар болжээ. Энэ хууль 2017 оноос хэрэгжих юм байна.

olloo_mn_1429751102_tet
ОХУ-ын Сангийн яам цаашид ч энэ салбарт өөрчлөлт хийх бөгөөд аажмаар тэтгэврийн насыг 65 болгохоор төлөвлөжээ. Энэ удаад зөвхөн төрийн албан хаагчдын тэтгэврийн насыг өөрчилсөн бол удахгүй хүн амын үлдсэн хэсгийн хувьд ийм хууль үйлчлэх гэнэ. Одоо Оросын төрийн албаны эрчүүд 60 настайдаа, харин ​эмэгтэйчүүд 55-тайдаа тэтгэвэрт гардаг билээ. Түүнчлэн ОХУ-ын төрд ажиллагсад улсад хөдөлмөрлөсөн жилийн тоогоор тэтгэвэр авдаг, яг манайхан шиг.

Тэтгэврийн тухай шинэ хуулийг санаачлагч депутат Валерий Трапезников “55 настай бүсгүй бол залуухан, сайхан хэвээрээ байдаг. Ийм хүмүүсийг тэтгэврийнхэн гэж хэлж болно гэж үү? Хэрэв тэтгэвэрт гарах насыг хойшлуулбал хижээл насныхан урам зориг дүүрэн ажилласаар байх болно. Одоо Оросын тэтгэврийн насныхны тоо 42 саяд хүрлээ. Эдгээрээс 14 сая нь ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. Удахгүй манай улсад ажил хийдэг тэтгэврийн хүмүүсийн тоо ажил хийдэггүй тэтгэвэр авагчдын тоотой тэнцэнэ. Тэр үед тэтгэвэрт өгөх мөнгө байхгүй болно” гэж мэдэгджээ.

Жич: Доорх зурган дээр дэлхийн зарим орны тэтгэврийн насыг харууллаа.

www,mnews.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …