“Форбс” сэтгүүл хамгийн үнэ өртөгтэй брэндүүдийг шалгаруулав

Америкийн “Форбс” сэтгүүл хамгийн үнэ өртөгтэй брэндүүдийн ээлжит жагсаалтыг гаргажээ. “Apple” компани жагсаалтыг зургаан удаа дараалан тэргүүлж, брэндийн өртөгөөрөө Google, Microsoft, Coca-Cola болон Facebook-ийг гүйцэж түрүүлсэн байна.

Дэлхийн хамгийн үнэ өртөгтэй брэндүүдийн жагсаалтыг гаргахдаа сэтгүүлийн редакци компаниудын сүүлийн гурван жилийн ашиг, түүнчилэн янз бүрийн салбарын ашигт уг брнэдийн үзүүлж буй нөлөөний коэффициентийг харгалзан үзжээ.

Apple брэндийн өртөг нэг жилийн хугацаанд 6%-иар өсч,“Форбс” сэтгүүлийн тооцоолсноор, 2016 онд 154,2 тэрбум ам. доллар болсон байна. Тус компани рекламд жил бүр 1,8 тэрбум ам. доллар зарцуулдаг ажээ..

Google брэндийн өртөгApple-ийн өртөгөөс 87%-иар бага болж, 82,5 тэрбум ам. доллар байна. Ингэхдээ нэг жилийн дотор энэ мөнгө 26%-иар өсчээ. Google-ийн рекламын жилийн зардал 3,2 тэрбум болсон байна.

Санхүүгийн 75,2 тэрбум ам. долларын үзүүүлэлттэйгээр Microsoft тэргүүлэгчийн гуравт оржээ.Энэ үзүүлэлт 2015 оныхтой харьцуулвал 9%-иар ихболсон байна. Компанийн жил тутмын рекламын зардал 1,9 тэрбум ам. доллар болжээ.

Coca-Cola эхний тавын технологийн биш анхны компани болжээ. Брэндийн өртөг нь 58,5 тэрбум ам. доллар (өсөлт 4%), рекламын зардал нь 4 тэрбум ам. доллар байна.

Нийгмийн Facebook сүлжээний брэндийн өртөг нэг жилд 44%-иар өсч,52,6 тэрбум ам. долларт хүрчээ.Рекламын зардал 281 сая ам. доллар болсон байна. Тус компани өртөгийн үүднээс хамгийн түргэн хөгжиж буй брэндээр хоёр жил дараалан шалгарчээ.2016 онд Facebook-ийн худалдааны тэмдэгтийн өртөг44%-иар өссөн байна.

“Форбс” сэтгүүлийн жагсаалтын аравт Японы Toyota (брэндийн өртөг нь 42,1 тэрбум ам. доллар), америкийн IBM (41,4 тэрбум ам. доллар), Disney (39,5 тэргбум ам. доллар), McDonald’s (39,1 тэрбум ам. доллар) болон GE (36,7 тэрбум ам.доллар) брэнд оржээ.

Дэлхийн хамгийн их үнэ өртөгтэй 25 топ-брэндэд солонгосын Samsung компани (брэндийн өртөг нь 36,1 тэрбум ам доллар) орсон байна.

Бас АНУ-ын Amazon (35,2 тэрбум ам. доллар), AT&T (32,6 тэрбум ам. доллар), Cisco (28,4 ам. доллар), Oracle (28 ам. доллар), Intel (27,7 тэрбум ам. доллар), Nike (27,5 тэрбум ам. доллар), Verizon (25,8 ам. доллар), Wal-Mart (25,4 ам. доллар), American Express (24,3 ам. доллар) болон Budweiser (23,4 ам. доллар) компани оржээ..

Германы машины хоёр үйлдвэрлэгч – BMW (28,8 ам. доллар) болон Mercedes-Benz компани (26 тэрбум ам. доллар), францынLouis Vuitton (Christian Dior)компани орсон бөгөөд түүний брэндийн өртөг нь 27,3 тэрбум ам. доллар байна. Бас Японы автомашины бас нэг үйлдвэрлэгч Honda компани (25,2 тэрбум ам. доллар) оржээ.

bataar.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …