Хятадын Жэзян мужийн Тайжоу хотод үйлдвэрийн дээр цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоц унасан хэрэг гарчээ. Ослын газарт одоо онцгой байдлын аврагч, хууль сахиулагчид ажиллаж байна. Онгоц унасны дараагаар түймэр дэгдсэнийг унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байгаа юм байна. Хүмүүс амь үрэгдсэн, бэртэж гэмтсэн талаар одоохондоо мэдээлээгүй байна.
Хятадын ардын чөлөөлөх армийн мэргэжилтнүүд ослын шалтгааныг тодруулахаар тусгай комисс байгуулж ажилд оруулжээ. Сөнөөгч онгоцны нисгэгч яг ослын үеэр өөрөө шидэгчээр бууж амжсан гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn