Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

1447894474_4ba5c1b747531a0aoriginalӨнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 11. Ангараг гараг. Тугчин одтой, 5 шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага:  Үл зохилдох. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …