“Ийм нэгэн дурлал” киногоороо үзэгчдийн танил болсон Бүжин буюу жүжигчин Б.Баярмаагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Жүжигчин Б.Баярмаа 1987 оны гуравдугаар сарын 1-нд төрсөн.
2. Тэрээр Багануур дүүрэгт өсөж торнисон. Одоо ч Багануур дүүргээрээ овоглох дуртай.
3. Дунд сургуулиа Багануур дүүрэгт төгссөн.
4. Сургуулиа төгсөөд Багануур дүүрэгт зохиогдсон миссийн тэмцээнд оролцож, титмийн эзнээр тодорч байжээ.
5. Анх МУИС-ийн Эдийн засгийн харилцааны ангийг сонгосон боловч өөрийн сонирхлыг даган, СУИС-д конкурс өгөн тэнцсэнээр МУИС-д ороогүй аж.
6. Тэгээд СУИС-ын кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгсчээ.
7. Түүнийг маш эрх нэгэн гэдэг.
8. Бүжиглэх дуртай. 1-9 дүгээр анги хүртлээ бүжгийн дугуйланд явж байжээ.
9. Хоол ганцаараа идэх дургүй. Найз нартайгаа сууж байгаад идэх дуртай байж. Энэ тухайгаа “Заавал найзуудтайгаа хамт сууж хоол иддэг. Найзууд байхгvй бол би хоол идэхгvй гээд уурлачихаар манай аав ээж найзуудыг маань дуудаж оруулж ирээд бидэнд зориулаад, хоол хийж өгдөг байсан” хэмээн дурсчээ.
10. Түүний аав уурхайд ажилладаг, ээж нь хуульч мэргэжилтэй аж.
11. Дуучин A cool мөн Багануурынх. Тэд ахлах ангидаа дотно үерхдэг байсан бөгөөд хотруу оюутан болохоор ирэхдээ хоёр тийш болсон гэгддэг.
12. Тиймээс хүүхэд насны гэгээн хайраар хайрласан A cool-ийн анхны хайр байжээ.
13. Их сургуулиа төгсөөд тэрээр УДЭТ-т ажиллахаар сэтгэл шулуудаад байхад нь нэгэн найруулагч өвөр түрийдээ орох санал тавьснаар хүсэл нь мохжээ.
14. Энэ тухай тэрээр “Найруулагчтай дотносдог бичигдээгvй хууль vйлчилдэг газар чинь драмын театр шvv дээ” гэж хэлэн, драмынханд ад үзэгдэж байв.
15. Мөн хошин урлагийн эмэгтэй залуу жүжигчдийг үзэмж маягийн байдаг хэмээн хэлж байв. Учир нь “хошин урлагийн продакшнаас санал их ирж байна. Миний сонирхол бол тийм биш. Жvжигчин хvн драмын театрт ажиллах ёстой гэсэн хувийн vзэл бодолтой. Бооёо, Амбий хоёр угаасаа л хошин шогийн хvмvvс гэж харагддаг шvv дээ. Хvн болгон хараад инээдэг. Гэтэл намайг хараад хvмvvс инээж чадахгvй бол яах вэ. Хошин шогийн эмэгтэй залуу жvжигчид нь vзэмж маягийн байдаг. Би тийм болохыг хvсэхгvй байна” гэжээ.
16. Түүнийг сайн архи даадаг хэмээн хэвлэлээр бичиж байв.
17. Таны анхны эр хүн хэн бэ гэх асуултад тэрээр “1-р курстээ нөгөө ангийнхаа бандитай vерхэж байлаа. Тэгээд анх секс гэж юу вэ гэдгийг vзсэн. Тэр vедээ сайхан л байсан байх” хэмээн хариулж байсан аж.
18. Түүнд хайраа илчлэх олон залуус байдаг ч тэрээр тоож хардаггүй гэнэ. Түүний харцанд торж, хайрыг нь булаасан адтай залуу бодож төлөвлөсөн зүйлгүй, шуудхан л хамтын амьдралаа босгохоор яарсан гэдэг.
19. Тэрээр одоо нөхөр хоёр охины хамт амьдардаг.
20. Түүний нөхрийг Н.Ариунболд гэдэг. Өөрөөс нь хоёр ах залуу аж.
21. Тэрээр хоёр хүүхэд гаргасан ч гоолиг сайхан хэвээрээ. Түүний биеийн өндөр 170 см юм байна.
22. Б.Баярмаа “Ийм нэгэн нэгэн дурлал”, “Бид дөрвийн хайр”, “Мойлхон”, “Хайрын эрэлд” зэрэг киноны гол дүр бүтээж, авьяас чадвараа харуулсан нэгэн.
23. Тэрээр амьд хөгжим сонсох дуртай.
24. Хоёр хүүхдээ харан, айлын сайн эзэгтэй болсон жүжигчин маань хамгийн сүүлд “Дэлхийд дурласан сар” кинонд Т.Бархүү, Б.Батзаяа нартай хамтран тоглосон билээ.
Эх сурвалж: Зөвөлгөө.mn