АНУ-ын Вашингтон хотод байрлах Конгрессын номын сан нь дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн алдартай, хамгийн олон номтой номын сан юм. Анх 1800 онд батлагдсан АНУ-ын нийслэлийг Вашингтонруу шилжүүлэхтэй холбоотой хуулийн заалтанд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, сенатын танхимын гишүүд, төлөөлөгчдийн танхимын гишүүд зэрэг л орох эрхтэй номын сан байгуулах тухай заалт орсноор байгуулагдсан. “Конгрессын номын сан” гэсэн нэр нь ч үүнтэй холбоотой.
Мөн 1814 онд иргэний дайны үед Конгрессийн номын сан бүхэлдээ шатсан бөгөөд үүний дараагаар АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийгэнэхүү номын санд илгээж байх зарлигийг 1870 онд батласан байна. Энэ журам одоо ч хүчин төгөлдөр байсаар байгаа.
Тус номын санд улс орон бүрт зориулсан тасаг байдаг бөгөөд өдөрт ойролцоогоор 31000 шинэ ном ирдэг байна. Мөн энэхүү номын сангийн нийт номын 2/3 нь гадаад хэл дээр байдаг ба номноос гадна сонин хэвлэл, газрын зураг, зургийн хальс, плакат, хөдөлгөөнт зураг, гар зураг, ярьдаг ном, тайлан, бичлэг, компьютрын программ гэх зэрэг олон олон цуглуулгатай гэнэ. Одоогоор тус номын санд 470 хэлээр хэвлэгдсэн 35сая гаруй ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байна.
Эх сурвалж: Etoim.mn