Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангаар ахлуулсан ажлын хэсэг 5 сарын 4-7-нд Чандмань, Дарви, Цэцэг, Алтай, Булган, Үенч сумдад, 5 сарын 16-17-нд Манхан, Мөст, Мөнххайрхан, Буянт сумдад ажиллаж “Ховд аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт”-ийн талаарх тайлангийн уулзалтыг хийж, Засаг дарга өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлангаа сумын иргэдэд танилцуулж, иргэд хөдөлмөрчдийн сонирхсон асуултанд хариулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжийн талаар ярилцлаа.
Тус ажлын хэсэг томилолтоор ажилласан сумдуудын цэцэрлэг, сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг зэрэг төсөвт байгууллагуудын үйл ажиллагаа болон сум орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар холбогдох үүрэг чиглэлүүдийг өгсөн байна.
Ugluu.mn