Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн захирал Б. Төгсжаргал нь ажилдаа ирдэггүйн улмаас багш, ажилчид нь цалингаа авч чадахгүй байгаа тул түүнийг огцруулах асуудлаар дээрх сургуулийн багш нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар тус сургуулийн захирал 70 гаруй хоног ажилдаа ирээгүй юм байна. Мөн үүний улмаас боловсролын салбарын үйл ажиллагаа ч доголдоход хүрээд байгаа учир аргагүйн эрхэнд огцруулж, өөр орны хүнийг нь томилох ёстой гэдгийг багш нар онцлон ярьлаа.
Эх сурвалж: Zaluu.com