Барак Обама Вьетнам улсад айлчлалаа

32gi8p2mn723efghps4bfb7bu0

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр 20.00 цагт Вьетнам улсад айлчлал хийхээр ирсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Айлчлал гурван өдөр үргэлжлэх юм. Обама айлчлалаасаа өмнө Вьетнамын эсрэг хэрэгжүүлж байсан зэвсгийн хоригоо цуцалж, мөн НҮБ-ыг хоригоо цуцлахыг уриалсан билээ. Тэрбээр өнөөдөр Вьетнамын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нартай уулзаж, зарим асуудлыг хэлэлцэх юм.

“Обама тэдэнтэй уулзах үеэр Вьетнамд хоригдож буй улс төрийн хоригдлуудыг суллах асуудлаар ярилцах болно” хэмээн Цагаан ордны хэвлэлийн яам мэдээлжээ. Тэрээр энэхүү айлчлалын дараа Японы Хирошимад айлчлах юм. Түүний айлчлалтай зэрэгцэн Хирошима хотноо “Их 7”-ийн Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …