Г.Нарантуяа:Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнийг эдгээхгүй удвал үргүйдэлд хүргэх аюултай

p5yl1k2z4o

-Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин архагших нь умайн гадуурхи жирэмслэлт үүсэх, хэвлийн доогуурх өвдөлт үүсгэх цаашилбал үргүйдэлд хүргэх аюултай. Ихэнхи эмэгтэйчүүдэд төдийлөн зовиур илэрдэггүй тул тэр бүр эмчид хандахгүй өнгөрөх нь олон. Тэгвэл энэ бүхнийг  ОХУ-аас оруулж ирсэн хамгийн сүүлийн үеийн технолги болох Trima физик эмчилгээ цогцоор нь шийдэж байна. Энэ талаар Юнимед Интернейшнл эмнэлгийн  эмэгтэйчүүдийн  тасгийн эмч Г.Нарантуяатай ярилцлаа.

Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд  ямар өвчлөл түгээмэл байна вэ?

-Манай орны эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн болон бөөр шээсний замын үрэвсэлт өвчнүүд элбэг тохиолдож байна. Үүн дундаа үтрээ, умайн хүзүүний үрэвсэл, цистит буюу давсагны үрэвслийн архаг хэлбэрүүд элбэг тохиолдож байна. Энэ нь эмийн замбараагүй хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор дутуу эмчилснээс эмчилгээний үр дүн муу гардаг. Иймээс манай эмнэлэг эмийн үйлчилгээний үр дүнг сайжруулан, үрэвсэлт өвчин архагших, дахин сэдрэхээс сэргийлэх зорилгоор орчин үеийн анагаах ухаанаар нотлогдсон өндөр үр дүнтэй эмэгтэйчүүдийн Trima физик эмчилгээг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ямар тохиолдолд архагших улмаар дахин сэдрэл өгөх вэ?

-Үүнд олон хүчин зүйлс нөлөөлнө. Тухайлбал, өвчний цочмог үед буруу  эсвэл дутуу эмчилгээ хийх, эмийн замбараагүй хэрэглээ, өвчтний дархлаа сул, удаан хугацаагаар ерөндөгтэй явах, бэлгийн олон хавьтагчтай байх зэргээс гадна бусад гадаад хүчин зүйлсийн нөлөөнөөс шалгаална.

Trima физик эмчилгээг эмчилгээгээр дээрх өвчлөлүүдийг бүрэн шийднэ гэж ойлгож болох уу. Тус эмчилгээний тухайд?

-Тиймээ. Ойлгож болно. ОХУ-аас оруулж ирсэн хамгийн сүүлийн үеийн технолги. Энэхүү физик эмчилгээ нь дөрвөн төрлийн багц эмчилгээнээс бүрддэг. Тухайн өвчтний оношоос хамаараад тус  дөрвөн багцаас сонгож эмчлүүлэх боломжтойгоос гадна тухайн үйлчлүүлэгчдэд  ямар ч өвдөлт зовиур үүсгэхгүй.

Эмчилгээний гол давуу талын тухайд?

-Trima физик эмчилгээг хийлгэснээр нэг дор хавсарсан өвчлөлийг зэрэг эмчлэх боломжтой гэдгээрээ давуу талтай юм.  тухайлбал,  эмэгтэйчүүд мааань үтрээний үрэвсэлтэй мөн дээр нь умайн хүзүүний улайлттай давхар давсагны үрэвсэлтэй зэрэг нэг дор олон төрлийн эмгэг хавсарсан байдаг л даа. Тэр тохиолдолд тус бүрийн эмчилгээ гэж явахгүйгээр зөвхөн Trima физик эмчилгээг эмийн эмчилгээтэй хослуулан  хийлгэснээрээ нэг дор цогц эмчилгээг авна гэж ойлгох хэрэгтэй. Ингэснээр мөн дахин дахин сэдрэхээс сэргийлнэ. Үйлчилгээний үнэ ч маш боломжийн үнэтэй. Тухайн хүн ойр ойрхон эмийн эмчилгээ хийлгэж цаг хугацаа болоод өндөр зарлага гаргалгүйгээр нэг дор төгс эмчилгээ хийлгүүлбэл санхүүгийн хувьд  ч тэр маш хэмнэлттэй ш дээ.

Тухайн эмэгтэй өөрийнхөө өвчлөлийг мэдэж байгаа тохиолдолд Trima физик эмчилгээнд шууд орж болох уу эсвэл танай эмнэлгийн эмэгтэйчүүдийн  эмчид үзүүлээд эмчилгээнд орох эсэхээ шийдэх үү?

-Манай эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд өвчнийхөө зовиур шаналгааг мэдэж, оношлогоонд хамрагдсаны дараа ямар эмчилгээ хийлгэх ёстой вэ гэдгийг эмч тодорхойлж өгдөг. Үүний дараа Trima физик эмчилгээний аль багцад орохоор байна гэдгээ эмчтэйгээ ярилцаад физик эмчилгээндээ орох юм.

Эмэгтэйчүүд маань тус эмчилгээний багцуудыг нэлээд сонирхож байгаа болов уу? Үүнийг дэлгэрүүлж яривал?

.Лазер буюу туяа эмчилгээ, дулаан эмчилгээ, умайн хүзүүний вакумаспираци эмчилгээ, динамик соронзон эмчилгээ болон цахилгаан зүү  гэсэн төрөлтэй.

Эмчилгээний үргэлжилэх хугацааны тухайд?

-Нэг аппаратын хугацаа 5-15 минут үргэлжилдэг. Trima физик эмчилгээнд долоо хоног орсноор бүтэн курс эмчилгээ болно. Эдгээр эмчилгээг эмийн эмчилгээтэй хослуулан хийдэг учраас цогц үр дүнтэйгээс гадна эдгэрэлт хурдан.

Trima физик эмчилгээнд орсноор үр дүнгийн тухайд?

-Манай эмнэлэг тус эмчилгээг нэвтрлүүлээд удаагүй байгаа ч энэ хугацаанд 100 гаруй эмэгтэй Trima физик эмчилгээнд орсон байна. Үр дүнгийн хувьд 100 хувь   Тухайн хүнийг эмчилгээнд орохоос нь өмнө  болон дараах байдлыг хооронд нь харьцуулдаг болохоор эмчилгээний үр дүн бодит гардаг л даа.

Эцэст нь эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд?

-Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин архагших нь умайн гадуурхи жирэмслэлт үүсэх, хэвлийн доогуурх өвдөлт үүсгэх цаашилбал үргүйдэлд хүргэх аюултай. Ихэнхи эмэгтэйчүүдэд төдийлөн зовиур илэрдэггүй тул тэр бүр эмчид хандахгүй өнгөрөх нь олон. Иймд таны хэвлийн доод хэсгээр хүчтэй биш ч үе үе өвддөг, ойр ойрхон шээс хүрдэг, шээс хурц үнэртэй, өтгөн гарах, олон удаа циститээр өвдөж байсан болон  үтрээгээр шар, ногоон өнгөтэй юм уу үнэртэй ялгадас байнга эсвэл үе үе гардаг, давтан мөөгөнцөрдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг мөн эмийн эмчилгээ хийлгэсэн ч түр зуур намдан дахин дахин таныг зовоож байгаа бол  цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах, шаардлагатай шинжилгээ өгч цогц эмчилгээнд хамрагдаарай гэж хэлмээр байна.

Эх сурвалж:Breakingnews.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …