Дэлхийн хэмжээний дээд амжилтыг бүртгэдэг Геннисийн ном гэж байх. Үүнд бүртгүүлэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа гоц авьастай өвөрмөц хүмүүс өөр өөрийн нууцлаг авьяасаа олон нийтэд үзүүлж үүгээрээ Геннисийн номд бүртгүүлдэг. Нэгэнт Геннист дэлхийн дэмжээний рекорт амжилтыг бүртгэдэг болохоор нийтийн хэмжээний амжилтыг ч бас бүртгэдэг.
Монголчууд 6000 бөх барилдуулж, 1000 морин хуурч хуурдуулж, 5000 бийлээчин бийлүүлж Геннист бүртгүүлж байсан бол удахгүй 10000 морьтон, 3000 морь уралдуулж Геннисийн дээд амжилтад бүртгүүлэх юм гэнэ. Ийм олон хүмүүсийг Геннисийн амжилтанд бүртгүүлэхийн тулд цаг хугацаа, зардал чирэгдэл, зохион байгуулалт шаардлгатай нь дамжиггүй. Гэтэл бидэнд Геннист бүртгүүлэх нь тийм чухал байгаа юм гэж үү?
Уг нь ийм арга хэмжээг зохион байгуулах зардлаар нийгэм олон нийтэд үр дүнтэй хэд хэдэн ажлыг зохион байгуулж болохсон.
Монголчууд бидний баяр наадам, зугаа цэнгэлийн хэм хэмжээ хэрээс хэтэрлээ. Бүр сүүлдээ юм л бол Геннист бүртгүүлэх хэнээ өвчин бидний нэг хэсэгт тусжээ. Тун удахгүй 10000 эрэгтэй хүн нэгэн зэрэг бие засч Геннист бүртгүүлнэ гэх нь л холгүй болоод байх шиг.
Аливаа зүйл байх ёстой хэр хэмжээнээсээ хэтрэхээр утгаа алддаг гэдэг дээ.
Ц.Мөнх