Жэксоны охин аавынхаа дүрийг гар дээрээ мөнхөлжээ

Майкл Жэксоны охин өдгөө 18 настай билээ. Түүний дураараа бас ч үгүй шивээсэнд дуртайг хүмүүс мэднэ. Саяхан тэрээр гар дээрээ өөрийн хамгийн хайртай маш чухал хүнийхээ дүрийг шивээсээр мөнхөлсөн байна. Энэ нь түүний аав дэлхийн од, попын хаан байсан Майкл Жэксон юм. Тэрээр шивээсийг хийлгэхдээ гүн гүнзгий утга агуулсан хэмээсэн бөгөөд “Амьдралын утга учир нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд оршдог. Энэ бүтээл оршин буй хязгаарыг давсан үзэгдэл юм. Таныг  үүрд дурсаж үргэлж бахархаж байх болно” гэж инстаграм хуудаснаа бичсэн байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …