“UB dance festival”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулна

maxresdefault

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “UB dance festival”-ийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан. Энэхүү хөтөлбөрийг  Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.

Фестивалын зорилго  нь орчин үеийн хотын соёлыг дэмжих, түгээх, сурталчлах, орчин үеийн бүжгийн урлагийг сурталчлах, хөгжлийг дэмжих, орчин үеийн бүжгийн хамтлагуудыг олон нийтэд таниулах, жуулчдад Улаанбаатар хотын соёлыг сурталчлах зорилготой арга хэмжээ юм.

Тус фестивальд бүх насны хүмүүс болон чөлөөт бүжгийн хамтлагууд оролцох боломжтой. Оролцогчид рэп, хип хоп, брэк, електро, гудамжны бүжиг зэрэг орчин үеийн чөлөөт бүжгийн төрлөөр өрсөлдөх юм.

Өнгөрсөн жил тус фестивалийг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан бол энэ удаад олон улсын тэмцээн болгон өргөжүүлжээ. Тэмцээнд Өвөрмонголын Хөх хот, Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува улсаас хамтлагууд оролцох аж. Тэмцээнийг Солонгос, Япон, Монголын шүүгч нар хамтран шүүх юм байна. Түүнчлэн өнгөрсөн жил шилдэг гудамжны бүжигчинг 13 сая төгрөгөөр  шагнаж байсан бол энэ жилийн хувьд 5 сая төгрөгөөр урамшуулахаар болжээ.

Фестивальд оролцох чөлөөт бүжгийн хамтлаг, залуусыг энэ сарын 27-ныг хүртэл бүртгэх юм байна. Тэмцээний эхний шатны шалгаруулалт ирэх сарын 5-нд 13.00 цагт “Улаанбаатар чуулга”-д эхлэх юм байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …