Авто үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох ажлыг цахимаа зохион байгуулна

146416181057455612ecf7c

Автотээврийн үндэсний төвөөс Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам, Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засвар хийх журмын хэрэгжилтийг тус тус ханган ажиллаж энэ төрлийн үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох ажлыг цахимаар зохион байгуулж эхэлжээ.

Тус ажлын хүрээнд авто тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийг “Тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний мэдээллийн сан”-д төвлөрүүлэх бөгөөд нэгдсэн цахим мэдээллийн санд холбогдсоноор иргэд машин худалдан авахдаа тухайн машин нь өмнө нь аль засварын газар ямар үйлчилгээ хийлгэж байсныг бүрэн мэдэх боломжтой болох юм байна. Мөн тухайн Авто үйлчилгээний байгууллага хийсэн засвар, үйлчилгээндээ баталгаа гаргаж өгөх шаардлагатай болох аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар Улаанбаатар хотод 368 цэгт үйлчилгээ үзүүлж буй засварын газар хяналт, шалгалтад хамрагдахад 57 нь их, 66 нь дунд эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байна.

Автотээврийн Үндэсний Төв

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …