“GOOGLE” Компани 9 тэрбум ам.долларын заргад ялалт байгууллаа

 27-5

“Google” компани есөн тэрбум ам.долларын заргад “Oracle” корпорацийг буулган авлаа. Интернэт хайлтын хамгийн том систем “Google” компанийн бичсэн “Android” үйлдлийн системд “Oracle”-ийн “Java”-ийн програмын хэлийг ашигласан гэнэ. Тиймээс уг платформоос олж буй орлогын хувиас төлбөр төлөх ёстой гэж үзэн “Oracle” корпораци, “Google” компаниас есөн тэрбум ам.доллар нэхэмжилжээ. 2010 онд “Oracle” корпораци “Sun MicroSystems”-ийг худалдан авч, “Java”-ийг өөртөө нэгтгээд байсан юм. “Gartner”-ийн судалгаанаас үзэхэд ухаалаг гар утас хэрэглэгч таван хүн тутмын дөрөв нь “Android” үйлдлийн системтэй гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. “Alphabet”-ийн ТУЗ-ийн дарга Эрик Шмидт “Google” компанид ажиллахаасаа өмнө “Java” программыг хөгжүүлсэн “Sun MicroSystems” компанид ажиллаж байсан аж. Түүнийг “Google”-ийн тал шүүх хуралд өөрийн гэрчээр дуудсан байна. Хэрэв шүүх хэргийг “Oracle”-ийн талд шийдвэрлэсэн бол АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр нөхөн төлбөр бүхий шүүхийн хэрэг болох байжээ.

 Эх сурвалж: Arslan.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …