Гитарчин Өөжгий бүрэн хэмжээний амьд тоглолт хийнэ

Монголын рок попынхны дунд ур чадвар чансаагаараа номер нэг гэгддэг гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий ирэх сарын 1-2-нд бүрэн хэмжээний амьд тоглолт хийх гэж байна.

Тоглолтонд өөрийн зохиосон үе үеийн сонсогчдын  сонсох дуртай хит дуу болсон  Поп хатагтай, МУГЖ Б.Сарантуяагийн дуулсан  “Хайрын бурхан”,  МУГЖ Т.Ариунаагийн дуулсан  “Чи минь”, “Харанга” хамтлагийн гоцлол дуучин, СТА  Х.Лхагвасүрэнгийн дуулсан “Хайртай гэхээсээ өмнө”, “Номин талст” хамтлагийн дуулсан “Дурлаж бичсэн шүлэг”, “Чамайг санахдаа”, “Намайг” , “3 охин”, “Никитон” хамтлагт зориулж   хийж байгаа шинэ дуунууд нь эгшиглэх юм байна.

Харин тоглолтын нэрний хувьд  хараахан өгч амжаагүй байгаа бөгөөд энэ тухай өөрийн фэйсбүүк хуудсандаа “Тоглолтын нэр чухал байна шүү нөхдөө. Тэгэхээр Fb-чдээ ямар нэр өгөх вэ энэ тоглолтондоо? Саналаа хэлээч?” гэжээ. Өөрийгөө “Ferrari”-тай  зүйрлэдэг гитарчин Өлзий-Орших энэ удаагийн амьд тоглолтондоо ямар нэр өгөх нь нууц хэвээр үлдэх нь ээ.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …