Инээвэл залуужина: Онигоо

05өөөөөХортой могой зулзагаа дагуулаад явж байтал,
Зулзага: Ээжээ бид нар чинь хортой могой тээ?
Ээж: Тиймээ миний хүү
Зулзага: Бид нарын хэл хортой тээ?
Ээж: Тиймээ миний хүү
Зулзага: Тэгвэл би хэлээ хазчихлаа…
***
Кондуктор:
-Мөнгөө?
-Эгчээ сурагч ш дээ
-Худлаа ярь
-200 л байна
-За яахав
Залуу буунгуутаа
-Хаха би сурагч бишээ
-Би ч гэсэн кондуктор бишээ.
***
Нэг ядарсан оюутан гэрийнхэндээ захиа бичиж байна гэнэ ээ.
Сайн байна уу? Саахар талх явуул
Манайхан сайн биз дээ? Мах шөл явуул
За за, баяртай боов боорцгоо мартав аа…
***
Нэгэн гэрийн эзэгтэй гал тогоондоо юмаа хийх зуураа хүүхэд нь шинэхэн авсан гал тэргээрээ хэрхэн тоглохыг сонсоно галт тэрэг нь хэсэг тачигнан явж байснаа зогсоход хүүхэд нь гал тэрэгний жолоочийн өмнөөс ярина.
Заа энд буух ёстой лалрууд нь мэлрээд байлгүй бөгсөө сандлаас ховхлоод бушуухан зайгаа тавиад арилцгаа харин энэ дампуу вагонд суух гээд үхэл царайлаад байгаа гөлөгнууд нь зогсоол дээр төмсөгөө маажаад зогсоод байлгүй бушуухан вагонд орж суудлаа эзлэхгүй бол галт тэрэг 2 минутийн дараа хөдөллөө шүү.
Ийм яриа сонссон ээж нь мэдээж шоконд орж хүүхдээ загнан ийм жоохон юм байж ийм юм яриад өрөөндөө орж сая ярьсан зүйлээ 2 цаг бодоод гарч ирж тогло гэв.
2 цагийн дараа хүүхэд гарж ирж тоглоно манай галт тэрэгнээс буух гэж байгаа эрхэм хүндэт зорчигчдоо эд зүйлсээ мартахаас сэрэмжлэгтүн манай галт тэргээр зорчсон таньд гүнээ талархал илэрхийлээд дахин зорчино уу гэж урьж байна харин Москва орох гэж байгаа хүндэт зорчигчид өөр өөрийнхөө суудлыг эзлээрэй ачаа тээшээ сандлан доороо хийж болно гэдгийг сануулъя гэж хэсэг чимээгүй болсноо, харин галт тэрэг хөдлөхгүй 2 цаг саатсанд боож үхэх гээд байгаа лалрууд нь тэр галт тогоонд байгаа өлөгчинтэй өөрсдөө явж учраа ол гэжээ.
***
Багийн дарга: Нэг хүн хоёр чоно алж ирнэ шүү.
Өвгөн бодно. “За хоёр чоно ч яахав болох биз, харин нэг хүнийг нь яаж алнаа”
***
Нэг сургалтын тэтгэлэгт багтчих санаатай анкет бөглөөд явуулчихлаа. Бараг тэнцчихвүү яав.
Нас: Сэтгэлээрээ ямагт 20-той.
Хүйс: Бөөрөнхий.. дээр нь цоолоод ээмэг зүүцэн.
Нийгмийн гарал: Чингис хааны л нэг удмынх байх ёстой.
Боловсрол: “Сурахад хэзээ ч оройтохгүй” гэдэгтэй саналнийлдэг.
Гэр бүлийн байдал: Хааяа хэрүүлтэй.
Сонирхол: Санасан болгон руугаа сарваганадаг.
Ажлын туршлага: Хийж ч, хийдүүлж ч явлаа.
Хэлний мэдлэг: төв халх энд Арго англиш
Ачаалал даах чадвар: 1 дор 6 гүрүүшигний ард бол гарна.
Нийгмийн хүрээлэл: FB-д 700 найз, twitter-т 3000 дагагчтай.
Авьяас: Арван хурууны чаатчин
Дуртай өнгө: Шар хүрэн. Таавчиганы минь улан доор зуурдаар амь тавьсан хөөрхий жоомнуудыг санагдуулдаг. (нулимс унагав)
Цагаан хоолтон эсэх: Махтай бол ямар ч яахав.
Мөрддөг зарчим: Залхуурснаас үхсэн хүн байхгүй.
Бүтээлийн жагсаалт: Сод бүтээл амар төрдөггүй.
Хүсэл тэмүүлэл: Баахан мөнгөтэй болох.
Ирээдүйн төлөвлөгөө: Тэр мөнгөөрөө хөдөө явах.
Сургалтаас хүсч буй үр дүн: Намтраа баяжуулах
***
Эр: Танилцах уу эмэгтэй?
Эм: Би танихгүй хүнтэй танилцдаггүй
Эр: Энэ эмэгтэйчүүд дандаа ингэхийм. Та нар хаашаа юм таньдаг хүмүүстэйгээ дахин дахин танилцдаг юм уу?

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …