Өнөөдрийн зурхай

1465171367_216

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 1. Сумъяа гараг.  Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй . Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 42 цаг минутад жаргана.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой  хэмээжээ.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …