Монголчууд бид өөрсдийгөө нүүдлийн мал аж ахуйн улс орон гэж дуудуулах дуртай. Үнэн хэрэгтээ ард иргэд нь дэлхийн жишигтээс давсан үнээр малын махаа худалдан авч иддэг. 40 гаруй сая малтай монголчууд 1кг малын махаа 10 орчим ам.доллар аар худалдан авахдаа тулж байсан удаатай. Махны асуудал нэгэнт хяналтаас гарлаа гэж бодьё. Тэгвэл ядаж малынхаа сүүг боловсруулж, сүүтэй цайгаа ууя гэтэл томоохон компаниуд нь химийн бүтээгдэхүүн болсон хуурай сүүгээр шингэн сүүг найруулж борлуулалт хийж байх юм. Жишээ нь: АПУ компани “Үнээний хатаасан сүү” нэрийн дор хуурайг сүүг зөөлрүүлсэн устай найруулан шингэн сүү хийж борлуулж байна.
Улаанбаатар хотыг тойрсон олон үнээний фермүүдээс шингэн сүү худалдан авч сүү үйлдвэрлэхээс илүүтэй хуурай сүүг устай найруулан сүү гаргах нь зардлын хувьд хямд, ашгийн хувьд өндөр байх нь ойлгомжтой. Харамсалтай нь хотын иргэд бид АПУ мэтийн компанийн золиос болж химийн найрлагатай хуурай сүүгээр найруулсан сүүг цайндаа сүлж уух ёстой болж байгаа юм уу даа.
А.Тамир