Бага ангийн багш нарыг 462 сая төгрөгөөр урамшуулжээ

98146

Нийслэлийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/457 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжид нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу шалгарсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  багш, 5 дугаар ангийн чанарын  шалгалтад шалгарсан багш, “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” уралдаанд шалгарсан багш нарт  нийт 462 000 000 төгрөгийг урамшуулал болгон олгохоор заасан байна. Бага ангийн багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлж, урамшуулдаг болохын тулд “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ыг  2013 онд нийслэлийн Засаг даргын захиражаар баталсан. Тус журмын дагуу бага ангийн сурагчдын дунд шалгалт явуулж шалгалтын онооны үзүүлэлтээр багш нарыг шалгаруулан 5 сая төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал олгодог аж.

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …