НИТХ-ын сонгуулийн 45 дугаар тойрогт өрсөлдөгчид хэн нь хэн бэ?

Nalaih

Улсын их хурал болон орон нутгийн сонгууль хамт явахаар болсон. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 11 нам, 2 эвсэл, 19 бие даагчаас бүрдсэн нийт 333 нэр дэвшигч бичиг баримтаа хүргүүлснээс Нийслэлийн Сонгуулийн хороо 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэсэн юм.

Маргаашаас буюу 6 дугаар сарын 11-нээс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид тойрогтоо ажиллана эхэлнэ.

Нийслэлийн хотын дүүргүүд гэхээсээ алслагдсан дүүргүүдэд сонирхолтой өрсөлдөөн болох шинжтэй. Тухайлбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 45 дугаар тойрог буюу Налайх дүүргийг онцолмоор байна.

Энэ тойрогт эрх баригч Ардчилсан намаас Пүрэвжавын Ганзориг, Монгол Ардын намаас Сайнбуянгийн Амарсайхан, Монгол ардын хувьсгалт намаас Нацагийн Баяраа, Иргэний хөдөлгөөний намаас Султаны Бауыржан нарын хүмүүс нэр дэвшиж, өрсөлдөхөөр болоод байна. Эдгээр нэр дэвшигчдийг товчхон танилцуулья.

Пүрэвжавын Ганзориг

1465526618_gan

Налайх дүүргийн хүргэн. Олон жил Европийн оронд амьдарч байгаад ирсэн нэгэн. Эзэмшсэн мэргэжил, боловсрол, сурч байсан сургуулийнх нь талаар мэдээлэл алга. Харин УИХ-ын хойно Европ барааны дэлгүүртэй гэх мэдээлэл байна. Түүний тухай мэдээллүүдийг харж суухад “хүнд гар” гэх тодорхойлолт их таарлаа. Хутга, мэс, танхайн асуудлаар хэрэгт унаж байсан нэгэн аж. Ийм намтартай хүнийг “эрх баригчид” Налайх дүүрэг рүү илгээжээ.

Сайнбуянгийн Амарсайхан

1465526656_e8dbcc171e9648de201377e0fd6d1eef_x3

Налайх дүүргийн унаган хүү. Уурхайчны удам, “Налайхын хөвгүүд”-ийн төлөөлөл. АНУ-д дээд боловсролыг эзэмшсэн, Шинжлэх ухааны төвийн мэргэжилтнээс ЭСЯ-ны атташе, “Оюуны Ундраа” группийн Ерөнхий захирал, Нийслэлийн иргэдийн хурал дахь Налайхчуудын төлөөлөл болтлоо дэвшиж яваа Монгол Ардын намын чадварлаг боловсон хүчин.

Төрж, өссөн Налайх дүүргээ “Дагуул хот” болгосон, Үйлдвэр технологийн парк төслийг эхлүүлсэн гээд гарт баригдаж, нүдэнд харагдах ажлыг хийж хэрэгжүүлж яваа, түмэндээ танигдсан нэгэн гэж хэлж болно. 2012 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төрөлх дүүргийнхээ дуу хоолой нь болж явна.

Нацагийн Баяраа

1465526745_bayara

Налайх дүүргийн Халамжийн хэлтсийн мэргэжилтэн залууд “аз таарч” 2012 оны сонгуулиар МАХН-ын жагсаалтаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч болсон. Одоогоор иргэдийн төлөөлөгчөөс гадна “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” Нийслэлийн өмчид үйлдвэрийн газрын дарга гэх албан тушаалыг давхар хашч байна.

Гэхдээ түүнийг НИТХ-ын “хэлгүй” нэгэн гэж хочлох нь бий. Харин сүүлийн үед овоо хэлд орчихоод яваад байгаа нь сонгуультай холбоотой биз.

Султаны Бауыржан

1465526835_bayerjan

Улаанбаатар хотод төрсөн, “Найдвар чуулган” гэх байгууллагын Гүйцэтгэх захирлын албан тушаалтай нэгэн. ШУТИС-ийг Хөнгөн үйлдвэрийн технологич мэргэжлээр төгсч, Англид мэдээллийн технологичиор мэргэжил дээшлүүлжээ. 1997 оноос хойш Ардчилсан намын залуучуудын холбоонд ажил байсан бөгөөд одоогоор Монгол Залуучуудын холбооны “Залуучуудын гэр бүлийн байнгын хороо”-ны дарга албан тушаалыг хашдаг байна.

Эдгээр хүмүүс Налайх дүүрэгт нэр дэвшиж, Нийслэлийн хуралд дүүргийн иргэдийн төлөөлөл болохоор өрсөлдөх юм. Налайх дүүрэгт хийх, хийгдэх ёстой ажлууд олон бий. Заримд нь яаралтай хугацаа ч шаардлагатай байгаа. Зам дэд бүцэт, газар, ажилгүйдэл, уул уурхай, нөхөн сэргээлт, хотын статусд тохирсон төсөв хөрөнгө гээд л олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Харин эдгээр асуудлыг шийдвэрлэж ажиллаж чадах тэр л эрхмийг Налайхчууд сонгоно гэж найдаж байна.

“Дагуул хот” хотын журмаар хөгжих ёстой. Цаг нь ирсэн.

Эх сурвалж:Undesten.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …