Сонгуулийн сурталчилгаанд мөнгө тарааж байвал иргэн та баримтжуулан аваарай

Иргэдийн ам дамжсан элдэв яриа, цуурхал үнэний ортой эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан зарим нэр дэвшигчид сонгуулийн санал өгөх өдөр өөрийг нь дугуйлсанаа гар утсаараа зураг авч баримтжуулбал 50 000- 100 000 төгрөг өгнө гэсэн цуурхал газар аваад байна. Мөн ах, дүү, хамаатан садан тухайн хороо, дүүрэгт амьдардаг хүний санал өгөлтөнд нөлөөлж мөн үүнийгээ баталгаажуулбал бас л мөнгө “төлөх” сураг гараад байна.

f1848811340592cfbig

 Нэр дэвшигчид сурталчилгааны материалаа тарааж байгаа энэ үед тараах материал дотор мөнгө хийсэн байсан гэсэн яриа ч байгаа юм. Хэрэв иргэн танд тийм мөнгөтэй материал ирвэл шууд сонгуулийн ерөнхий хороонд баримтжуулан хүргэх ёстой. Учир нь тэдний тараасан 20 000 төгрөгнөөс илүү эх орон, тусгаар тогтнол үнэтэй болохоор тэр.

d45d71fcbfd926619e9a033ef701192e552941deМөн сонгуулийн ерөнхий хороо хэрэв хөдлөшгүй баримтаар тогтоогдвол нэр дэвшигчийн эрхийг цуцлах, таныг шагнах, хууль хүчний байгууллагаар шийдвэрлүүлэх болно. Тиймээс иргэн та саналаа худалдаж болохгүйн дээр энэ мэт гэмт хэргийг илрүүлбэл санал худалдан авалтанд автахгүй гэсэн үг. Мөнгө төлж УИХ болон НИТХ-д гишүүн болно гэдэг угаас хууль зөрчсөн хэрэг. Тиймээс та элдэв бэлэг, цуу ярианд автахгүйгээр өөрийн саналаа өгөөрэй.

2oljp0oggubefdaus8edvu7rct-800x445

Хэрэв ийм яриа үнэний ортой хэсэгт очвол нэр дэвшигчийн ярьж хэлж байгааг бичлэг хийн, зургаар баримтжуулан аваарай. Бид зөв сонголт хийх ёстой болохоос өнөөдрийн мөнгөнд хууртах учиргүй юм шүү.

Б.Саран

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …