Биеэ зовоолгүй, бэлхүүсээ нарийсгах “янзтай” 10 арга

Belhuus

Гэдэснийхээ илүүдэл өөхийг арилгахын тулд заавал биеэ зовоон барин, хүнд ачаалал өгч өвдөж турах шаардлагагүй боллоо. Зүгээр л зөв идэхэд болно.Таргалалт нь аливаа олон төрлийн өвчнөөс үүдэлтэй, тэр дундаа чихрийн шижин, зүрхний өвчлөлөөс болдог гэдгийг хэн хүнгүй мэддэг. Эрчүүд зүрх-судасны өвчлөлд хамгийн их өртөж ялангуяа хэвлий хэсэгт нь өөх тос ихээр хуримтлагддаг байна. Гэтэл эмэгтэйчүүд гуяараа гэхээс илүү хэвлийн хэсгээрээ эрчүүдээс ч илүү таргалж энэ нь тэдэнд дарамт болдог.

Тэгвэл гэрийн нөхцөлд өөх шатааж, чавхайсан чанга гэдэстэй болгох, тун энгийн 10 аргыг нэрлэе. Эдгээр аргууд нь хэвлийн хэсгийг нарийхан болгохоос гадна, цээж нуруу болон гарын хэсгийн таргалалттай тэмцэхэд тустай аж. Мөн эдгээр хүнсийг хэрэглэхийн зэрэгцээ биеийн хүчний дасгал хөдөлгөөнийг хийж, эрүүл хооллолт болох ногоо жимсний шинэхэн шүүс, хүнсний нэмэлтүүдтэй хослуулж чадвал биеэс бүх хортой бодисууд ялгарч турахад тань ч үр дүнтэй байх болно.

1.Сармис

Сармис нь таргалалттай тэмцэх хамгийн ашигтай хүнс юм. Сармис нь арьсан доорх өөх, тос болон холестриныг биеэс зайлуулах чадвартайгаар барахгүй зүрх судасны системийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Гурван хумс сармис, 1 ширхэг нимбэг, 1 аяга бүлээн ус бэлтгээд нимбэгнээс шүүсийг нь шахаж, усандаа хийнэ. Сармисаа зажилж идээд араас нь нимбэгтэй усаар даруулан ууна. Өглөө бүр шүдээ угаахаас өмнө энэ үйлдлээ хийж хэвшвэл биеэс бүх хортой бодис гадагшилдаг. Эсвэл сармисны шүүсийг нимбэгний шүүстэй хольж бүлээн усанд найруулж уусан ч болно шүү.

2.Нимбэгтэй ус

Нимбэгний шүүстэй бүлээн ус нь хоолны шингэц болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Ихэнх хүмүүс нимбэгний өөх шатаах чадварыг барагтай л бол мэддэггүй. Гэтэл нимбэг нь хүний бодисыг солилцоог хурдасгахаас гадна бүсэлхий хэсгээр турахад чухал нөлөөтэй. Нимбэгтэй усан дээрээ зөгийн бал нэмж хэрэглэсэн ч болно. Өглөө бүр нимбэгтэй ус уувал гэдэс цэвэрлэгдэж арьс ч мөн өнгөлөг гэрэлтсэн болдог.

3.Байцаа

Байцаа нь биеэс хортой бодисыг хөөх увидастай. Байцааны ашиг тус асар их бөгөөд өөх шатаах үйлчилгээтэй төдийгүй хэвлий хэсгийн таргалалттай тэмцэх үр дүнтэй хэрэгсэл болдог. Биеэс хортой бодис гарснаар хамгийн түрүүнд хэвлий хэсгээр турдаг. Иймээс турахыг хүсч л байгаа бол өдөр тутмын хүнсэндээ байцааг оролцуулах нь зүйтэй юм.

4.Ногоон цай

Ногоон цай нь антиоксидантуудаар баялаг бөгөөд жингээ хаяж буй хүн бүхэнд тустай. Ногоог цайг хэрэглэснээр бодисын солилцоо сайжирч улмаар өөх шатах үйл явц хурдасдаг. Түүнчлэн гэдэс чангарч илүүдэл харвингүй болдог. Ногоон цайндаа нимбэгний шүүс нэмж уувал 2 дахин илүү нөлөө үзүүлдэг.

Ууттай болон задгай ногоон цай алиныг нь ч хэрэглэж болох ба буцалсан халуун усанд хийж хандлаад 1 цайны халбага нимбэгний шүүс нэмж, өдөр бүр ядаад 2-3 аягыг уух хэрэгтэй.

5.Алимны цуу /Apple cider vinegar/

Хэвлийн хэсгээр турахыг хүссэн хүн бүхэн алимны цууг хэрэглээрэй. Мөн алимны цуу нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд барихад гол үүрэг гүйцэтгэдэг. 1-2 цайны халбага алимны цууг 1 аяга бүлээн усанд хийж хутгаад хоол идэхээс өмнө ууна. Танд гайхалтай үр дүнг өгнө.

6.Корица буюу cinnamon

Корицаг хүмүүс хоолондоо амтлагч болгон ашигладаг. 1/2 цайны халбага нунтаг корицаг аяга бүлээн усанд хийж хутгаад дээр нь бага зэрэг зөгийн бал нэмж хэсэг байлгаад, өглөөний цайны өмнөхөн ууна. Дасгал хөдөлгөөн хийх болон хоолны өмнө ууж хэрэглэвэл үр дүнгээ сайн өгдөг.

7.Тарвас

Тарвас нь усархаг, амин дэмээр баялаг, илчлэг багатай жимс юм. Тарвас идсэний дараагаар хүнд цатгалдах мэдрэмж төрж, дахин юм идэх сонирхолгүй болдог. С аминдэмээр арвин учраас арьс болон эрүүл мэндэд тун сайн. Илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэхээс эмээж байгаа бол тарвас хэрэглэхийг зөвлөж байна. Хэвлий хэсгээрээ турахад яг тохирсон хүнс юм.

8.Кориандр

Кориандрыг мөн л хоол амтлагч болгон түгээмэл ашигладаг. Энэхүү амтлагч нь гэдэс дүүрсэн үед ходоодонд хуримтлагдсан илүүдэл шингэний биеэс гадагшлуулах тустай. Кориандрыг хэрэглэхдээ навч эсвэл үрийг нь буцалсан усанд хийж хандлаад усыг нь шүүж аваад хэрэглэнэ. Уг шүүс нь хоолны шингэцэнд сайнаар нөлөөлж, хэвлийн хэсгийг чангалж, нарийхан болгодог.

9.Байгалийн гаралтай ханд

Гайхалтай үйлчилгээтэй энэ хандад байгалийн гаралтай орцууд ордог бөгөөд хэвлий хэсгээр турахад тустай. Үүнийг бэлтгэхэд 2 литр ус, 1 ширхэг өргөст хэмх, бага зэрэг жижиглэсэн цагаан гаа, 1 ширхэг нимбэг, атга гааны навч хэрэгтэй. Эдгээр орцуудаа усандаа хийж шөнийн турш байлгаад дараа өдөр нь ууна.

10.Бүйлс самар

Бүйлс самар нь эслэгийг их хэмжээгээр агуулдаг тул хүнийг удаан хугацааны турш цатгалан байлгах чадвартай. Мөн зүрхний өвчинтэй тэмцэхэд сайн нөлөөтэй. 6-8 ширхэг бүйлс самрыг усанд хийж дэвтээгээд шөнийн турш байлгана. Өглөө нь өлөн байхдаа дэвтсэн самраа авч иднэ. Өдөр бүр ингэж идсэнээр таны бэлхүүс, гэдэс нарийсахыг та тун удахгүй ажиглах болно.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …