МУИС-д БНСУ-аас засвар үйлчилгээнд зориулан 100 сая вон хандивлахаар болжээ

3-4-750x500

Торгоны замын их сургуулиудын сүлжээ байгууллага Silk- road Universities Network (SUN) болон МУИС хооронд  МУИС-ийн Цахим номын сангийн хөгжилд оруулах хандивын гэрээнд гарын үсэг зурагдлаа.

Энэхүү гэрээний дагуу БНСУ-ын Гионсанбук мужийн захирагчийн албанаас SUN байгууллагаар дамжуулан зуун сая воны мөнгөн хандивыг МУИС-ийн шинэ номын санг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоход зориулан санхүүгийн дэмжлэг болгон үзүүлж байгаа юм.

1-6-750x500

Гионсанбук мужийн захирагч Ким Квон Ён-д 2015 оны 08 дугаар сарын 22-нд МУИС-ийн ШУС-ийн “Хүндэт доктор”-ын цолыг SUN байгууллагын гишүүн их сургуулиудын гишүүн их дээд сургуулиудын анхны уулзалтын үеэр БНСУ-д гардуулан өгсөн юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр SUN байгууллагаас МУИС-ийн номын санд “Торгоны зам” нэртэй 10 ширхэг тайлбар толийг бэлэгллээ.

МУИС нь SUN байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд тус байгууллагын  2016  оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэг хэсэг нь МУИС-ийн шинэ номын санг хөгжүүлэхэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг юм.

2016 онд түүнчлэн SUN торгоны зам судлалын судлаачдын Ерөнхий ассамблейн хурал, захирлуудын уулзалт,  гишүүн их дээд сургуулиудын оюутнуудын дунд онлайн фото зургийн үзэсгэлэн, SUN олон улсын соёлын форум явагдах юм.

 Эх сурвалж: МУИС-ийн ХОНХХ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …