Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд Таван давхарын туслах замд T.Prius маркийн авто машины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн ноцтой осол гаргажээ. Сумын байгаль хамгаалагч залуу согтуугаар автомашин жолоодож яваад нэг гэр бүлийн хоёрыг дайрч нэгнийх нь аминд хүрсэн харамсалтай хэрэг үйлджээ. Хохирогчид ч мөн согтуу байсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр хохирогчид хувьцааны 100 мянган төгрөгөө аваад хэсэг хүмүүстэй архидан согтуурчээ. Хохирогчид архи нэмж худалдаж авахаар дэлгүүр орох замдаа автомашинд дайруулсан байна. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь эмнэлэгт хүргэгдээд өөд болжээ. Хохирогчид гурван хүүхэдтэй байжээ. Одоогоор хэрэгтнийг цагдан хорьсон байгаа ажээ.
Эх сурвалж: Zaluu.com